Тесла автомашины борлуулалт амжилт тогтоов

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

Тесла автомашины борлуулалт амжилт тогтоов

Тесла автомашины борлуулалт амжилт тогтоов

Хагас дамжуулагч чипийн хомсдол, боомтуудын түгжрэл зэрэг нь үйлдвэрлэлд нь саад учруулж байгаа ч Тесла компани ашиг орлогоо өсгөсөн талаар энэ Даваа гаригт мэдээлэв. АНУ-ын үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоож байхад Тесла компани өнгөрсөн гурван сарын хугацаанд 12 тэрбум ам.долларын ашиг олсон нь өнгөрсөн жилийн үетэй харьцуулахад хоёр дахин их үзүүлэлт аж. Мөн Тесла компани энэ хугацаанд нийт 200 мянган автомашиныг борлуулснаар дээд амжилтыг тогтоосон байна.

Тус компани борлуулалтаараа ийнхүү тэргүүлэх болсон нь хямд үнэтэй Model 3 болон Model Y загварын авто машинуудын борлуулалт эрс нэмэгдсэнтэй холбоотой аж. Энэ нь олон нийт байгаль орчинд ээлтэй машиныг өмнөхөөсөө илүү их сонирхож эхэлсэн гэсэн үг юм. Тиймээс Тесла “Цахилгаан тээврийн хэрэгслийн талаарх эерэг хандлага нийгмийн дунд тархаж байгааг анхааралдаа авна уу” гэж хөрөнгө оруулагчиддаа битүүхэн сануулаад авчээ.

Мөн Тесла цахилгаан тээврийн хэрэгслийг илүү олон хүнд хүртээмжтэй болгох үүднээс үнээ бууруулж үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг зорино гэсэн юм. Гэхдээ энэ жилийн үлдсэн хугацаанд үйлдвэрлэл хэр хурдацтай байх нь тээврийн хэрэгсэлд ордог эд ангиудын олдцоос хамаарах гэнэ. Тодруулбал, хагас дамжуулагч чип нь үүнд ордог гол эд анги юм. Элон Маскийн өгүүлснээр дэлхийд энэхүү чипний хомсдол үүсээд байгаа нь нийлүүлэлтийн гинжин хэлхээ удааширсантай холбоотой аж. Тиймээс чип нийлүүлэгчидтэй тохиролцоонд хүрэхээр хичээж байгаагаа Элон Маск дуулгасан юм.

Гэсэн хэдий ч Европ тивийн орнуудаас эхлэн дэлхий даяар Теслагийн авто машиныг хүлээсэн их хүлээлт үүсээд буй тул Берлин дэх үйлдвэрээ ойрын хугацаанд ажиллагаанд оруулахаа амлав. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байгаа ч Тесла компанийн тодорхойлсноор дэлхийн хамгийн дэвшилтэт цахилгаан машин бүтээгч үйлдвэр болно гэгддэг билээ. Түүнчлэн Тесла Калифорни дахь төвдөө автомашиныхаа үйлдвэрлэлийг эрчимжүүлэхээр болсон байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж