Тойм: Медалийн буухиа үргэлжилж, өнгө нь хувирав | News.MN

Тойм: Медалийн буухиа үргэлжилж, өнгө нь хувирав

Тойм: Медалийн буухиа үргэлжилж, өнгө нь хувирав

Тойм: Медалийн буухиа үргэлжилж, өнгө нь хувирав

Токио 2020 олимпийн наадмын албан ёсны тав дахь /2021.07.27/ өдрийн тоймыг та бүхэндээ хүргэж байна.


ПАРИСТ НОГТ ГАНЗАГЛАЖ ХОСООРОО ОЧООРОЙ

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийж, 21-9 гэсэн харьцаатайгаар ялагдал хүлээсэн. Ингэснээр тэд долоон тоглолт хийж, анхны олимпоо хэсгийн шатнаас өндөрлүүлсэн юм. Хэдийгээр ялалт байгуулж амжаагүй ч олимпод оролцож, Монгол түмнээ баясгаж чадлаа. С.Тулга дасгалжуулагчийн хэлдгээр ирэх 2024 оны Парисын олимпод ногт ганзагалж, хосоороо буюу эрэгтэй багтайгаа оролцоорой.

Тэмцээний дараа 3х3 багийнхан “Монгол Улс багийн спортоор анх удаа олимпод оролцсон нь нэр төрийн хэрэг байлаа. Энэ хүртэл бид хичээж тоглоод өнөөдөр сүүлийн тоглолтоо хийлээ. Эцсээ хүртэл бид нарыг дэмжиж байсан үзэгчдэдээ баярлалаа” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭН САИД МОЛЛАЕЙ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Жүдогийн тэмцээний эхний гурван өдрийн байдлаар Монголын баг тамирчдаас МУГТ М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байсан. Тэгвэл өчигдөр тэмцээний дөрөв дэх өдөр Саид Моллаей мөнгөн медаль хүртэж, медалийн буухиаг үргэлжлүүлэв. Тэрбээр эхний барилдаандаа Казахстаны Дидар Хамзаг, шөвгийн 16-д Азербайжаны Мурад Фатиевыг, шөвгийн наймд Гүржийн Тато Григалашвилиг, хагас шигшээд Австрийн Шамил Борчашвилиг тус тус ялж, финалд шалгарсан. Алтан медалийн төлөө эзэн орны бөх Японы Таканори Нагасэтэй барилдаж, нэмэлт цагт харамсалтайгаар ялагдсан юм.

Мөнгөн медаль хүртсэн САИД МОЛЛАЕЙ:

-Ноён Х.Баттулгад надад тусалсанд талархал илэрхийлье. 2019 оноос хойш их зүйл тохиолдлоо. Харамсалтай нь, би эх орноо алдсан. Гэхдээ мөнгөн медаль авах боломжтой болсондоо баяртай байна. Би сүүлийн хоёр жилийн турш шаргуу, үр дүнтэй бэлтгэл сургуулилтаа хичээсэн. Энэ амжилтыг гаргах амаргүй байлаа. Миний хэлж чадах зүйл бол зоригтой, агуу хүмүүс л хүссэндээ хүрдэг юм. Би мөрөөдлийнхөө төлөө зүтгэсэн. Би бүх зүйлээ ард орхиж, шинэ амьдрал эхлүүлсэн. Би гайхалтай хамт олонтой. Монгол хүмүүс үнэхээр сайхан зантай, нөхөрсөг, найрсаг. Би энэ медалиа Монголын төлөө авсандаа баяртай байна. Үүнийгээ Монголын ард түмэнд зориулж байна.Олимпийн медаль бол жижиг зүйл бишээ. Баярлалаа Монгол.

Мөн Б.Ганхайч эх орноо төлөөлөн олимпийн наадамд зодоглосон. Тэрбээр эхний тойрогтоо Мексикийн Приска Авити Алкаразыг ялж, дараагийн тойрогтоо Бразилын Кэтлин Куадростой барилдаж, харамсалтай нь ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

"ДАСГАЛЖУУЛАГЧГҮЙ ЯВНА ГЭДГЭЭ МЭДЭЭД БЭЛДЭЖ БАЙСАН"

Буудлагын холимог баг финалд шалгарахад дөрөвхөн оноо дутав. Өмнө нь Э.Даваахүү болон Ц.Анударь нар финалд мөн хэдхэн оноо дутаж, урдуураа таслуулж байсан удаатай. Өчигдөр Ц.Анударь болон Э.Даваахүү нар 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд оролцож, 571 оноотой 13-р байрт шалгарсан. Энэхүү төрөлд нийт 20 баг өрсөлдсөнөөс 575 болон түүнээс дээш оноотой найман баг финалд өрсөлджээ.

Э.Даваахүү тэмцээний дараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хагас шигшээ, цаашаагаа финалд орно гэсэн зорилготой байлаа. Ерөнхийдөө онооны тооцооллыг би дотроо гаргачихсан байсан. 30 суманд би 295 оноход Ц.Анударь 285 орчим оночиход хангалттай финал руу орно гэсэн тооцоололтой байсан. Гэвч би 293, Ц.Анударь маань цаганд баригдаж, сүүлийн хоёр сумаа найман оноотой буудчихлаа. Жоохон тоогүй байна. Дасгалжуулагчийн асуудлыг улс төржүүлэх хэрэггүй. Монголд байхдаа бид хоёр дасгалжуулагчгүй явна гэдгээ мэдээд бэлдэж байсан. Сүүлийн 10 минут дутуу байхад найман сумтай байсан хүнийг багш нь дуудаж гаргаж ирээд зааварчилгаа өгсөн ч буцаж бэлдэх байдлаа аваад дахиад хэвийн хэмжээндээ очих хүртэл хугацаа шаардана. Тиймээс өөрөөр нь мэдрэмжээр нь буудуулах хэрэгтэй байсан. Хэдийгээр нэг оноо дутсан ч гэсэн маш сайн амжилт үзүүлсэн. Багш нь байсан, байгаагүй ямар ч ялгаагүй” гэв.

Харин Ц.Анударь “Багш хойноос хэлээд эсвэл дохио өгсөн бол боломжтой байсан. Өнөөдөр би буруу буудчихлаа” хэмээн ярьжээ.

Долдугаар сарын 27-ны өдрийн дараах байдлаар медалийн хүснэгт:

  1. Япон 10 алт, 3 мөнгө, 5 хүрэл, нийт 18 медаль
  2. АНУ 9 алт, 8 мөнгө, 8 хүрэл, нийт 25 медаль
  3. Хятад 9 алт, 5 мөнгө, 7 хүрэл, нийт 21 медаль
  4. Орос 7 алт, 7 мөнгө, 4 хүрэл, нийт 18 медаль

35. Монгол 0 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медаль

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-28 103.10.23.189

16. Mongolia гэж байна, юун 35, худлаа бна

Avatar

Иргэн 2021-07-28 202.21.108.199

Монгол улсынхаа нэрийг мандуулсан бөх Сайд Моллайд баяр хүргэж, спортын амжилт хүсье.
Энэ мөнгөн медаль Монголчууд бидэнд нэгийг бодогдууллаа шүү.
Манай дарга нар хүнээр морь уюулчихаад өөрсдөө Тод манлай уяач цол аваад байдаг.
Үүнтэй адил гадаадын сайн бөхчүүдийг олимпод барилдуулж медаль авчихаад монголчууд барилдахаа больчих бий. Үүнийг бодох хэрэгтэй

Avatar

Зочин 2021-07-28 202.126.89.42

Сайд Молом доо маш их баярлалаа. Дараагийн удаа Алт авнаа.

Avatar

БАЯР ХҮРГЭЕ Саид Моллаей 2021-07-28 139.5.217.189

БАЯР ХҮРГЭЕ Саид Моллаей

Avatar

Зочин 2021-07-28 66.181.186.79

Алт аваад Моломоо мартав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж