Загварын ертөнц ба хиймэл оюун

Хуучирсан мэдээ: 2021.07.28-нд нийтлэгдсэн

FASHION

Загварын ертөнц ба хиймэл оюун

Хувцас загварын салбар бол дэлхийн хэмжээнд маш том зах зээлийг эзэлдэг бөгөөд 2025 он гэхэд дэлхийн хувцасны зах зээлийн орлого 2.25 их наяд долларт хүрэх төлөвтэй байна. Загвар зохион бүтээгчид болон брэндүүд дизайн, үйлдвэрлэлдээ сүүлийн үеийн технологийг нэвтрүүлснээр хувьсан өөрчлөгдөж буй загварын ертөнцөд тэргүүлэх болно. Загварын салбарыг өөрчилж буй хэд хэдэн томоохон технологийг энд онцолъё.

МАШИН СУРГАЛТ АШИГЛАН ЗАГВАРЫН ЧИГ ХАНДЛАГЫГ УРЬДЧИЛАН ТААМАГЛАНА

Брэндүүд хэрэгдэгчдийн юу өмсөхийг хүсч байгааг урьдчилан таамаглаж загвараа боловсруулна.

Ингэж таамаглах нь гарын авлага болон дижитал ажиглалт, загвар зохион бүтээгчдээс өгөгдөл мэдээлэл цуглуулах зэрэг маш их хөдөлмөр шаарддаг. Finery, StitchFix нь хэрэглэгчийн өгөгдлийг ашиглан ямар загвар сонирхож байгаа болон ямар хэмжээтэй үйлдвэрлэх талаар мэдээллийг хурдан шуурхай, хялбар болж авах боломжтой.

Stylumia бол чиг хандлагыг урьдчилан таамаглах, загварчлах процессоос хэрэглэгч хүртэлх өртгийг тооцоолох системчилсэн хиймэл оюун ухааны платформ юм.

Худалдан авагчид онлайнаар мэдээлэл үзэхдээ хиймэл оюунаас ашиг хүртэх боломжтой өөр технологиуд ч бий.

ДИЖИТАЛ ЗАГВАР ӨМСӨГЧИД

Виртуал моделууд нь дизайнеруудад шинэ бүтээлээ үзүүлэхэд тусалж байгаа төдийгүй (COVID-оос шалтгаалж томоохон загварын шоуг хориглож байгаа), хувцсыг үйлдвэрлэлгүй онлайнаар үзүүлснээр хог хаягдлыг багасгах юм.

Шуду Грам бол визуал артист, зурагчин Камерон-Жеймс Уилсоны бүтээсэн компьютер график модел юм. Шуду бүтээгдсэн цагаасаа хойш инстаграм дээр 200 мянга гаруй дагагчтай болжээ. Дагагчид нь анх түүнийг жинхэнэ хүн гэж андуурдаг байсан ба дижитал болохыг нь мэдээд гайхсан гэдэг. Уилсон одоогоор дэлхийн анхны дижитал загварын агентлаг болох The Diigital-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

ДИЖИТАЛ ЗАГВАР ХУДАЛДАЖ АВААРАЙ

Загварын салбар дэлхийд асар их хог хаягдал үүсгэдэг салбаруудын нэг учир зарим компаниуд технологи ашиглан байгальд ээлтэй болж байна.

Fabrikant бол 3D, анимейшн бүтээх замаар брэндүүдэд интерактив туршлагыг бий болгодог. Бодит ертөнцөд хувцас бүтээдэггүй бөгөөд энэ нь бизнес эрхлэгчдэд илүү ашигтай юм.

Мөн Dress-X танд дижитал хувцас худалдан авах боломж олгодог. Өөрийн зургаа оруулаад хувцасныхаа мөнгийг төлөөд л шинэ хувцастай болно. Дижитал хувцсыг та бодитоор өмсөж, хэрэглэх боломжгүй. Гэхдээ та сошиал хаягийн зургаа хувцаслан шинэчлэхээс гадна байгаль орчинд үүсэх хог хаягдлыг багасгах давуу талтай.

ИРЭЭДҮЙН ХУВЦАС ЗАГВАР

Технологийн хөгжил нь таталбар зургаас эхлээд загварын шоу, онлайн дэлгүүрүүдэд гээд загварын салбарт маш том өөрчлөлт авчирч байна.

Автоматжуулалт, урьдчилан таамаглах алгоритм нь хэрэглэгчдэд маш үр дүнтэй үйлчилгээ санал болгож байгаа бөгөөд загварын салбар нь дижитал загвараар хог хаягдлыг багасгах шинэлэг алхмуудыг хийж байна.

Хиймэл оюун ашиглан удахгүй та Zoom ашиглахдаа зориулж шинэ хувцас худалдаж авах боломжтой болох тул унтлагын хувцсандаа баяртай гэж хэлэн Парисын хамгийн сүүлийн үеийн загвараар ч гоёх боломж бүрдэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж