Мьянмар: 2020 оны сонгуулийн үр дүнг хүчингүй болгов | News.MN

Мьянмар: 2020 оны сонгуулийн үр дүнг хүчингүй болгов

Мьянмар: 2020 оны сонгуулийн үр дүнг хүчингүй болгов

Мьянмар: 2020 оны сонгуулийн үр дүнг хүчингүй болгов

Мьянмарын сонгуулийн хороо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон бүх нийтийн сонгуулийн дүнг хүчингүй болгож буйгаа мэдэгджээ. Энэхүү сонгуульд Аун Сан Су Чигийн тэргүүлсэн "Ардчиллын төлөөх үндэсний лиг" нам ялалт байгуулсан юм. Сонгуулийн хорооноос төрийн телевизээр дамжуулан хийсэн мэдэгдэлд дурдсанаар, сонгогчдын жагсаалт, саналын хуудсанд хийсэн шалгалтаар зөрчил луйвар илэрсэн гэв.

Түүнчлэн санал хураалт Үндсэн хуульд нийцээгүй бөгөөд Ардчиллын төлөөх үндэсний лиг нам эрх мэдлээ урвуулан ашигласан, сонгууль чөлөөт, шударга явагдаж чадаагүй гэж сонгуулийн хороо мэдэгдсэн байна.

Тус улсад энэ оны хоёрдугаар сард зэвсэгт хүчнийхэн сонгууль будлиантай болсон шалтгаанаар төрийн эргэлт хийж, ардчилсан удирдагчдыг хүчээр барьж хорьсон юм. Үүний дараа тэд сонгуулийн хороог дахин байгуулсан билээ.

Харин тус улсын эрх баригч "Ардчиллын төлөөх үндэсний лиг" намын удирдлагууд үүнийг эрс үгүйсгэж байв. Одоо сонгуулийн хороо урьд нь сануулж байсныхаа дагуу тус намыг тараах алхмуудыг хийж магадгүй байна.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж