ОХУ-ын ерөнхий сайд Итурупт зочилж, Японыг бухимдууллаа

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ерөнхий сайд Итурупт зочилж, Японыг бухимдууллаа

ОХУ-ын ерөнхий сайд Итурупт зочилж, Японыг бухимдууллаа

ОХУ-ын ерөнхий сайд Михайль Мишустин энэ Даваа гаригт Номхон далай дахь Өмнөд Кирилын арлуудын нэг Итурупт айлчиллаа. Тэрбээр энэ долоо хоногийн туршид Алс Дорнод болон Сибирийн бүсүүдээр зочлох бөгөөд айлчлалаа Курилын арлуудаас эхлүүлжээ.

Уг айлчлалынхаа үеэр тэрбээр эмнэлэг, загасны үйлдвэрээр зочилж үйлдвэрийн ажилчдад тус арлыг “эдийн засгийн онцгой бүс” болгохоор төлөвлөж байгаагаа дуулгажээ. Ингэснээр тус аралд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгч болон хөрөнгө оруулагчид гаалийн болон бусад татваруудаас чөлөөлөгдөх боломжтой болох аж.

Тэрбээр ОХУ-ын эрх баригчдын төлөвлөж буй уг алхам Барууны болон Японы хөрөнгө оруулагчдын аль алинд нэн таатай байхыг онцлоод сонирхож байгаа нэгэн нь эргэлзэлгүй ажил хэрэг болгохыг уриалжээ. Оросын тал арал дээрх эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр зорьж байгаа бөгөөд энэхүү төслийг хэрэгжүүлэх асуудлаар ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцах гэнэ. Өнгөрөгч Баасан гаригт Путин Алс Дорнод дахь айлчлалынхаа үеэр Курилын арлуудыг онцгойлон анхаарч, Японы түншүүдтэй эдийн засгийн ашигтай хэлэлцээр байгуулахыг ерөнхий сайд Мишустинээс мөн хүсч байжээ.

Япончуудын хувьд хойд нутаг гэгддэг Курилын арлууд хоёр улсын мөнхийн маргаантай сэдэв. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ тус арлуудыг өөрсдийн мэдэлд авсан бол Япон улс үүнийг өнөөдрийг хүртэл үгүйсгэж буй. Талууд тохиролцоонд хүрэхээр хэдэн арван жилийн турш дипломат хүчин чармайлт гаргасан ч тодорхой үр дүнд хүрээгүй юм.

Тухайлбал, Японы ерөнхий сайд асан Абэ Шинзо алба хаах найман жилийнхээ хугацаанд уг асуудлаар тохиролцоонд хүрэх гэж маш их хичээсэн. Мөн өнгөрсөн есдүгээр сард шинээр сонгогдсон Японы ерөнхий сайд Ёшихидэ Суга албаа авсан даруйдаа уг газар нутгийн маргаантай асуудлаар Путинтэй утсаар санал солилцож байжээ.

Тиймээс ОХУ-ын ерөнхий сайд Курилын арлуудын нэг Итурупт айлчилсан явдал Японы эрх баригчдыг эгдүүцлийг ихээхэн төрүүлэв. Тухайлбал, тус айлчлалын дараагаар Японы гадаад хэргийн дэд сайд Такэо Мори Токиод суугаа Оросын элчин сайд Михаил Галузиныг дуудан уулзаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Харин элчин сайд Галузин “Оросын талын үндсэн байр сууринаас авч үзэхэд уг эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна” гэж мэдэгджээ. Мөн “Арлууд дэлхийн хоёрдугаар дайны үр дүнд манай улсын мэдэлд хууль ёсны дагуу шилжсэн” гэж Япон дахь Оросын элчин сайдын яам "Facebook" хуудсаараа дамжуулан мэдэгдэв.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
7
ГайхмаарГайхмаар
6
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж