"Токио-2020” зуны олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээний эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын жүдоч Саид Моллаей мөнгөн медалийн төлөө Австрийн Шамил Борчашвилитай барилдаж, ялалт байгуулсан. Тэрбээр тун удахгүй алтан медалийн төлөө барилдах гэж байна. Түүнийг дэмжихээр Хакухо М.Даваажаргал Японы "Ниппон будокан" ордонд иржээ.
Токиогийн олимпийн анхны хүрэл медалийг МУГТ М.Уранцэцэг Португалын Катарина Костатай барилдаж, ялалт байгуулсан. Харин Монголын хоёр дахь медалийг жүдо бөхийн эрэгтэй -73 кг жинд Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж, хүрэл медаль хүртсэн билээ.
Хакухо М.Даваажаргалын хувьд мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн 45 дахь түрүүгээ хүртэн өөрийн тогтоосон дээд амжилтаа шинэчилсэн билээ.
Холбоотой мэдээ