Хятадын мужуудад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятадын мужуудад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ

Хятадын мужуудад “Covid-19”-ийн халдвар дахин бүртгэгдэж эхэллээ

Хятад улсад энэ долдугаар сарын 25-ны өдөр “Covid-19”-ийн 76 тохиолдлыг бүртгэсэн нь нэгдүгээр сараас хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус улс халдвартай тэмцэх бодлогынхоо хүрээнд бүх нийтийг шинжилгээнд хамруулах, халдварын тохиолдол бүрийг илрүүлэх зэрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Гэвч сүүлийн өдрүүдэд орон нутгуудад халдварын тархалт эргэн нэмэгдэх төлөвтэй байгаа юм. Тус улсын Эрүүл мэндийн үндэсний комисс “Орон нутгийн халдварын тоо өмнөх өдөр 5 байсан бол өнөөдөр 40 болж өслөө” гэж Даваа гаригт мэдэгдсэн.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногоос халдвар гарч эхэлсэн Наньжин хотод долдугаар сарын 25-ны өдөр нийт 75 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн дээд үзүүлэлт байв. Тиймээс тус хотын захиргаа такси, машин зэрэг авто тээврийн хэрэгслийг хотоос гарахыг хориглож, холын замын тээвэр эрхэлдэг найман автобус цэгийн үйлчилгээг түр зогсоож, бүх нийтийг шинжилгээнд хамруулах аяныг эхлүүлжээ. Тус хотын захиргаа хоёр дахь удаагийн бүх нийтийн шинжилгээг эхлүүлсэн гэдгээ өнгөрсөн Ням гаригт мэдэгдсэн бөгөөд нийт 9.3 сая оршин суугчдыг хамруулаад байгаа аж.

Хятадад шинж тэмдэггүй тохилдлууд мөн нэмэгдсээр байгаа бөгөөд өчигдөр 17, өнөөдөр 24 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс дөрвөн тохиолдол нь Жянсү, Гуандун, Аньхуй, Сычуань зэрэг орон нутгийн мужуудад тус тус илэрсэн байна. Хятадад “Covid-19”-ийн халдвар анх гарсанаас хойш нийт батлагдсан тохиолдол 92605 болж, нас барсан хүний ​​тоо 4636 байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж