Тажикистаны Эрүүл мэндийн сайдыг зоджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Тажикистаны Эрүүл мэндийн сайдыг зоджээ

Тажикистаны Эрүүл мэндийн сайдыг зоджээ

Тажикистан улсыг 30 жил удирдаж буй ерөнхийлөгч Эмомали Рахмоны эмэгтэй дүү 64 настай Курбонби Рахмон өнгөрсөн долоо хоногт Covid-19 өвчний улмаас нас баржээ. Түүнийг аврахын тулд Тажикистаны эрх баригчид Орос, Узбекистан, Германаас эмч урьж авчирсан ч нэмэр болоогүй байна.

Талийгаачийг оршуулах ёслол энэ сарын 21-нд болсон ба ёслолын дараа талийгаачийн гурван хүү улсынхаа Эрүүл мэндийн сайд болон Ерөнхийлөгчийн гэр бүлийн эмчийг хүндээр зодож гэмтээсэн байна.

Одоогоор эрх баригчид энэ хэргийг ихэд нууцалж, ямар ч мэдэгдэл гаргаагүй байгаа юм. АНУ-аас тус улсад вакцин хандивласан талаар хурал болоход эрүүл мэндийн сайд Жамолиддин Абдуллозода оролцоогүй нь дээрх мэдээлэл үнэний ортой болохыг баталж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ. Сэтгүүлчид дээрх мэдээлэл үнэн эсэхийг тодруулахад Дэд сайд Шодихон Жамшед хариулахаас татгалзсан байна.

Эх сурвалж: Akipress

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж