Ядуу эмэгтэйг шоолж инээсэн Youtube од уучлал гуйлаа | News.MN

Ядуу эмэгтэйг шоолж инээсэн Youtube од уучлал гуйлаа

Ядуу эмэгтэйг шоолж инээсэн Youtube од уучлал гуйлаа

Ядуу эмэгтэйг шоолж инээсэн Youtube од уучлал гуйлаа

Өдгөө 34 настай Их Британийн Youtuber, бизнес эрхлэгч Патрисиа Брайт өөрөөс нь хоол хүссэн эмэгтэйг шоолж буй бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьсныхаа дараа ихээр шүүмжлүүлсэн байна. Улмаар тэрбээр хийсэн үйлдэлдээ уучлал хүсчээ. Түүний  амьдралын хэв маяг, хувцаслалтын талаар ихэвчлэн өгүүлдэг Youtube сувгийг 3 сая хүн, инстраграм хаягийг нь 1.2 сая хүн дагадаг.

Тэрбээр өнгөрсөн Баасан гаригт өөрт нь мөнгө өгөлгүй зүгээр л хоол авч өгөхийг хүссэн нэгэн эмэгтэйг залилан мэхлэгч гэж үзэж байгаагаа инстаграм хуудаснаа илэрхийлж хэд хэдэн бичлэг оруулсан юм. Мөн бичлэг хийж байх үеэрээ өөрийн найз Youtuber Жейд Пийрсийн хамтаар инээдээ барьж чадахгүй хөхрөлдөж байв.

Тодруулбал,  Брайт болон Пийрс нарыг "Bougie" хүнсний дэлгүүрээр явж байхад нь нэгэн эмэгтэй ирж таван дүүгээ хооллох хэрэгтэй байгаа тул “rotisserie” тахиа болон том лазанья авч өгөхийг хүссэн байжээ. Брайт “Би түүнд хоол авч өгөхийг үнэхээр хүссэн. Гэтэл дээр нь түүний таван дүүг хооллоно гэдэг үнэхээр санаанд багтахгүй байна” гэсэн бол найз Пийрс нь “Эмэгтэй тун өрөвдөнгүй царайлж байсан нь түүнийг туршлагатай болохыг харуулж байна” гэсэн байв. Энэхүү бичлэг тавигдсанаас 24 цагийн дотор тэдний сториг эрс буруушаасан сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч, Брайтийн талаарх хэлэлцүүлэг тренд болсон байна.

Тухайлбал, зохиолч, сэтгүүлч Жейсон Окунайде твиттер хуудаснаа “Ядуу эмэгтэй тэрнийг залилахыг оролдож, бүсгүй ихэд инээжээ. Хөгийн юм!” гэж жиргэсэн байв. Ийнхүү өөрт нь чиглэсэн таагүй хандлагыг зөөлрүүлэх үүднээс Брайт өнгөрсөн Бямба гаригт уг бичлэгийг оруулсан явдалдаа уучлал гуйсан  байна. Мөн тэрбээр тус эмэгтэйг ядарч зүдэрсэн нэгэн гэж үнэхээр үзэхгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд ийм дүртэй хүмүүсийг өгөөш болгож бусдын банкны картын мэдээллийг авдаг болохыг анхааруулжээ.

Тэрбээр өөрийн банкны картыг хүчингүй болгосоноо дуулгасан бөгөөд гэр оронгүй хүмүүст тусалдаг буяны байгууллагуудын талаарх мэдээллийг хуваалцаж “Тусламж хэрэгтэй байгаа тэр хүмүүст туслахад хэзээд бэлэн” гэдгээ илэрхийлжээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-27 64.119.19.251

Африк тивээс гаралтай хүмүүсийг бид бас дутуу ойлгоод байгаа нь их харагддаг. Тэд чинь яг үнэндээ бол хүний хөгжлийн тээр урд хүрэл багаж зэв сэгийн үедээ байсан хүмүүс дээр европын колоничлогчид гэнэт хүрч очоод шууд АК өгчихсөн гэсэн үг ш дээ. Тийм болохоор тэндээс гаралтай хүмүүсээс хүний хөгжлийн их хожуу үед бий болдог ёс суртаал энтр нэхэх хэрэггүй юм байгаам!!

Avatar

Зочин 2021-07-27 202.21.103.158

Яг амьдрал дээр харууд хамгийн их арьсны үзэл гаргадаг хүмүүс ш дээ . Адилхан байж ази хүмүүстэй цагаанаас шал өөрөөр харьцдаг.

Avatar

зочин 2021-07-27 66.181.187.138

хар хүмүүс боол байсан болохоор сэтгэхүй нь хүртэл ядуу боол болчихсон байдаг дөө, хөөрхий 6 хүнд хоол авч өглөө гээд ядуурчихгү л дээ, горойчихсон хар вэ

Avatar

Зочин 2021-07-27 202.55.188.84

пид хар хүүхнүүдийн зурагыг битгий тавьж бай бидэнд падлий ч үгүй юм байна зүгээр. арай гэрэлтэй монгол гое бүсгүйчүүд зөндөө л байна шд.

Avatar

Зочин 2021-07-27 202.21.109.53

зурагтын зар сурталчилгаагаар хэнийх нь үр сад нь мэдэгдэхгүй э****з хурлийз монгол бус дүр царай, төрхтэй залуусыг гаргаад байгаа нь манайх шиг цөөхөн хүн амтай улсад хэр оновчтой вэ?

Avatar

Зочин 2021-07-27 66.181.161.122

Ядуу гэж шоолж инээсэн бол энэ эмэгтэйн буруу. Гэхдээ энд зүгээр л 5 хүүхэдтэй болж жүжиглэж байна гэж бодсондоо л инээсэн юм байна. Ер нь гэхдээ заавал ядууст баячууд туслаад байх алба байхгүй л дээ. Бүгд л адилхан хөдөлмөрлөж амьдрах ёстой. Нэг нь хүүхдээрээ түрүү барьж мөрөөрөө өөрийгөө болгоод яваа нэгнээ албатай юм шиг шулах бол бас арай шүү.

Avatar

Зочин 2021-07-27 202.21.109.53

5 хүүхдээ бус 5н дүүгээ- уншаад ойлгож сур. Мэдээж хөдөлмөрлөх ёстой, гэхдээ тэр баян гээд байгаа луйварчид чинь ихэнх нь ядуу дундаж давхаргаа ажиллах хөдөлмөрлөх боломжийг хааж боолын мөлжлөгө хэмээх зүйлээр хөрөнгөждөг.._

Avatar

Зочин 2021-07-27 66.181.161.76

Haana yawnaa? Bool gedeg yum baihaa boliod odoo 21r zuun gartsan yawj bn hooe. Booliin moljlog geshsh teneg sdave.

Avatar

Зочин 2021-07-27 202.55.188.88

Haruud bol setgel ni hurtel har shuu dee

Avatar

Зочин 2021-07-27 202.9.47.39

Баян орнууд нүүрэн дээрээ ингэж инээдэггүй болохоос ядуу улс орон, ядуу хүмүүсийг тавлаад сууж байдаг юм. Чаддаг юм бол биднийг буулгаад авчих гээд. Монголд ч тэр баячууд нь, эрх мэдэлтэй хүмүүс тийм сэтгэхүйтэй болсон.

Avatar

зочин 2021-07-27 66.181.188.11

Ядарсан эмэгтэй өөрт нь эргэлзээ төрүүлсэн байж болно.
Тэглээ гээд шоолж байгаа нь энэ хар эмэгтэй хүнлэг бус гэхээр байна.
Нэг удаа ядарсан эмэгтэйд хоол авч өгсөнөөр хамаг мөнгө нь хийсчихгүй нь
ойлгомжтой шд.

Avatar

huuk 2021-07-27 49.0.137.33

Har novshsss

Avatar

Зочин 2021-07-27 202.9.40.12

Teneg emegtei ve

Avatar

Зочин 2021-07-27 192.82.85.56

Монголд ч хүртэл өөрийн хүүхдээ оруулаад 9 дүүгээ тэжээж байгаа охин гээд л нэг шар үстэй хүүхэн баахан хошгируулаа биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж