Дархан руу ирэх сарын 1-ээс хяналт шалгалтгүй нэвтэрч болно

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Дархан руу ирэх сарын 1-ээс хяналт шалгалтгүй нэвтэрч болно

Дархан руу ирэх сарын 1-ээс хяналт шалгалтгүй нэвтэрч болно

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж ирэх сараас шалган нэвтрүүлэх постуудыг татан буулгахаар болов. Тодруулбал, Дарханы шалган нэвтрүүлэх постуудыг наймдугаар сарын 1-ээс татан буулгаснаар иргэд хяналт шалгалтгүйгүйгээр хот хооронд зорчих юм. Мөн аймгийн Онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ.

  • Энэ оны есрдүгээр сарын 1 хүртэл аймгийн нутаг дэвсгэрт ямар нэг баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахгүй байх шийдвэр хэвээр мөрдөгдөнө.
  • Элсэлтийн ерөнхий шалгалт наймдугаар сарын 22 болно. Шалгалтыг гурван байранд зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймд, халдвар хамгааллыг хангаж, бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулах үүрэг чиглэлийг АОК-оос өгчээ.
  • Аж ахуйн нэгж, албан байгууллагууд 14 хоногт нэг удаа ажилтан албан хаагчдаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулдах ажлыг үргэлжлүүлнэ.
  • Вакцины бүрэн тунд хамрагдсан 12-оос дээш насны хүүхдүүд наймдугаар сарын 1-ээс секц дугуйланд хамрагдаж болно.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотоос орон нутагт зорчиж буй иргэд аймгуудын шалган нэвтрүүлэх постоор нэвтрэхдээ вакцины гэрчилгээ үзүүлэх болон түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа юм

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж