3х3: Монголын баг олимпийн наадмаа өндөрлүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Токио 2020

3х3: Монголын баг олимпийн наадмаа өндөрлүүллээ

3х3: Монголын баг олимпийн наадмаа өндөрлүүллээ

НЭМЭЛТ:

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр/2021.07.27/ 12:55 цагаас хэсгийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийж, 21-9 гэсэн харьцаатай ялагдал хүлээн олимпоо өндөрлүүллээ. Харин Хятадын багийн хувьд хасагдах шатанд шалгарч байна.

Мөн энэ өдөр шуугиан тарьсан нэгэн тоглолт болсон. Тодруулбал, Японы 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг АНУ-ын 60 дараалсан ялалтын цувралыг зогсоожээ. АНУ-ын багийн WNBA-ийн мэргэжлийн түвшиний тамирчдаар бүрэлдэхүүнээ зузаатгасан байв.


Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг өнөөдөр/2021.07.27/ 12:55 цагт хэсгийн сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ. Монголын хувьд хэсгийн эхний зургаан тоглолтондоо хожигдоод байгаа бол Хятадын баг дөрөв хожиж, хоёр хожигдсон үзүүлэлттэй явна.

Олимпийн наадмын хөтөлбөрт шинээр багтаж 3х3 сагсан бөмбөгийн төрөлд нийтдээ дэлхийн шилдэг найман баг оролцож байгаа бөгөөд одоогийн байдлаар эмэгтэй төрөлд АНУ-ын бага ганц хожигдолгүй хэсгээ тэргүүлж байгаа бол тэдний араас Орос, Хятад, Японы багууд удаалж байна. Харин эрэгтэй төрөлд Сербийн баг ганц ч хожигдолгүй явна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
8
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж