Хотууд уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн биш буйг үер харуулав

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Хотууд уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн биш буйг үер харуулав

Хотууд уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн биш буйг үер харуулав

Том хотууд үерт автах болсон танил зураглал Лондон хотыг мөн тойрсонгүй. Их Британийн үндэсний цаг уурын албанаас аянга цахилгаантай бороо орохыг анхааруулсны дагуу өнгөрсөн амралтын өдрүүдээр хүчтэй бороо орсноос Лондон хот үерт автлаа.

Үерийн улмаас тус хотын хоёр ч эмнэлэг хүнд бус өвчтөнүүдээ гэр рүү нь буцаахад хүрсэн байна. Машинууд замаар хөвж, нийтийн тээвэрт гацсан иргэд салаар аврагдаж, галт тэрэгний буудлууд усаар дүүрсэн зураглал Лондон хотынхныг хэсэгтээ цочролд оруулав.

Энэхүү үзэгдлийг дэлхийн дулаарлаас үүдэн улам бүр эрс тэс, аюултай болж буй цаг уурын өмнө дэлхийн томоохон хотууд хүртэл бэлтгэлгүй байгааг харууллаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Их Британийн Рийдинг их сургуулийн Газар зүй, байгаль орчны шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор, Лиз Стефенс “Үерийн улмаас эмнэлгийн үйлчилгээ хүртэл тасалдаж байгаа нь туйлын харамсалтай хэрэг. Тиймээс бид эмнэлгийн барилга зэрэг чухал дэд бүтцүүдээ аливаа эрсдэлийг тооцон дахин сайжруулах шаардлагатай байна” гэсэн юм.

Лондон хотын үерийн усны эрсдэлийг тооцох зураглал тун тааруу болохыг тэрбээр онцоллоо. Илүү нарийн технологиуд хөгжиж, шаардагдах тоон баримтуудыг гаргадаг хэдий ч эрсдэлийг тооцох зураглалыг  2013 оноос хойш сайжруулаагүй гэж ээ. Дээр нь эрсдэлийг өөр өөр байгууллагууд өөр өөр талаас үнэлдэг нь нөхцөл байдлыг улам төвөгтэй болгодог аж.

Хотын удирдлагууд Тэймс голын дээгүүр үерийн хамгаалалтын системийг байгуулсан ч хүчтэй аадар борооноос үүдэлтэйгээр шар усны түрлэг буусан тохиолдолд хэр зэрэг найдвартай хамгаалах нь тодорхойгүй байна.

Түүнчлэн хот суурин газруудын ихэнх хэсэг бетоноор хучигдсан байдаг тул газар нь усыг шингээх чадваргүйгээс шар усны үер буух эрсдэл өндөр байгаа юм. Дээр нь Лондон зэрэг Европын олон хотууд маш эртний дэд бүтэцтэй бөгөөд бохир усны систем нь их хэмжээний хур тунадсыг тэсвэрлэх чадваргүй аж.

Лондоны гал унтраах анги Даваа гаригт “машиндаа гацчихлаа, гэрээсээ гарч чадахгүй байна” зэрэг 1000 гаруй дуудлагыг хүлээн авснаа мэдэгдсэн юм. Энэ нь Лондон хотын иргэд цаг уурын шинжээчдийн сануулгыг төдийлөн анхааралдаа аваагүйтэй холбоотой аж.

            С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж