Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын хилийн бүсээс дундын тээвэр хийх буюу Эрээн боомтын хилийн бүсэд ажиллах жолооч нарын судалгааг гаргажээ. Сонгон шалгаруулсан 100 жолоочийг тус бүр биеийн байдлыг хянах хуудас гаргаж, долоо хоногт хоёр удаа PCR шинжилгээ авч, тусгаарлаж байгаа талаар Засгийн газрын ХМХХ-ээс мэдээллээ.
Өнөөдрийн байдлаар Замын-Үүд хилийн боомтоор өдөрт 200 гаруй машин нэвтэрч байна. Өдөрт 110 автомашин гаргаж байгаагаас 100 нь ачаагүй, 10 нь нүүрс тээврийнх аж. Мөн орох чиглэлд ачаатай 100 автомашин, импортын 50-60 автомашин нэвтэрч байна. Ачаа тээврийн машины бөөгнөрлийг багасгах, халдварын дэглэм сахиулах үүднээс хилээр нэвтрэх автомашинуудад дугаар олгож, 72 цагийн өмнө мэдэгдэж байх нэгдсэн бүртгэлийн систем ажиллуулж эхэлсэн байна.
Түүнчлэн импортын чиглэлд угсрах төхөөрөмжийг өнөөдөр Эрээн боомтоос татан авч, ариутгалын төхөөрөмжийг ажлын дөрвөн өдөрт багтаан угсрахаар төлөвлөжээ. Уг төхөөрөмж нь дөрвөн улиралд ажиллах боломжтой ба нэг тонн ариутгалын бодисоор 400 автомашиныг ариутгах хүчин чадалтай юм байна
Холбоотой мэдээ