АНУ-ын тамирчин 17 настай Лидиа Жэйкоби олимпийн эмэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аваргаа хамгаалагч Лилли Кингийг ялж, алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Өмнөд Африкийн Татьана Шоенмэйкер, хүрэл медалийг Риогийн олимпийн аварга АНУ-ын Лилли Кинг тус тус хүртжээ.
Жэйкоби охин Аляскагаас гаралтай бөгөөд аав, ээж нь хоёулаа усан онгоцны ахмад гэнэ.
Алтан медаль хүртсэн, 2004 онд төрсөн Лидиа Жэйкоби “Би өөрийгөө медаль хүртэнэ гэж бодож байсан. Гэхдээ алтан медаль хүртэнэ гэж бодсонгүй. Онооны самбарыг хараад өөртөө итгэж өгсөнгүй” гэжээ. Харин хүрэл медаль хүртсэн, Риогийн олимпийн аварга Лилли Кинг “Би сэтгэл хангалуун байна. Сайн ч уралдлаа. Лидиагийн өмнөөс баярлаж байна. Түүнд үүн шиг амжилтууд олон ирнэ” хэмээн багийнхаа залуу тамирчныг магтжээ.
Жэйкоби Аляскагаас гаралтай анхны усан сэлэлтийн олимпийн аварга болж байна.
Түүний төрсөн хот Севардад яг одоо баяр наадмын байдалтай байна.
When you've got the whole state behind you >>>@USASwimming x #TokyoOlympics pic.twitter.com/S5r6pCxeMq
— Team USA (@TeamUSA) July 27, 2021
Холбоотой мэдээ