Даффи улсынхаа 85 жил хүлээсэн алтан медалийг хүртэв

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Токио 2020

Даффи улсынхаа 85 жил хүлээсэн алтан медалийг хүртэв

Даффи улсынхаа 85 жил хүлээсэн алтан медалийг хүртэв

Токио 2020 олимпийн эмэгтэйчүүдийн триатлоны төрөлд Бермуда улсын тамирчин Флора Даффи түрүүлж, эх орныхоо анхны олимпийн алтан медалийг авчирлаа. Түүнд дасгалжуулагч, механикч, бэлтгэл ч хийх дугуй байгаагүй гэнэ.

Өдгөө 33 настай тэрбээр 40 км зайн дугуйн уралдааны үеэр бусдаасаа илт тасарсан долоон тамирчны нэг нь байж, 10 км зайн гүйлт дээр ганцаараа илүү гарч, нийт зайгаа нэг цаг 55 минут 36 секундын дотор дуусгаж, олимпийн алтан медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг Их Британийн Жорж Тайлор-Браун, хүрэл медалийг АНУ-ын Кэти Заферес тус тус хүртжээ.

Дөрөв дэх олимпдоо оролцож, анхны медалиа хүртсэн Даффи Бермуда улсын түүхэнд олимпоос медаль хүртсэн хоёр дахь тамирчин болжээ. Түүнээс өмнө 1976 онд Кларенс Хилл хэмээх боксчин олимпоос хүрэл медаль хүртэж байсан аж. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпод замаа дуусгаж чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж байсан бол 2012 оны олимпийн үеэр дугуй нь эвдэрч, 45-р байр эзэлж байжээ.

Бермуда олимпийн наадмаас алтан медаль хүртсэн хамгийн хүн ам цөөтэй улс болжээ. Тус улсын Ерөнхий сайд Дэвид Бөрт өөрийн твиттер хуудаснаа “Та үнэхээр шаргуу хөдөлмөрлөлөө. Та бүхэл арлаа омогшуулж чадлаа” гэжээ.

Хүчтэй шуурганы улмаас триатлоны тэмцээн 15 минут хойшилсон гэнэ.

Мөнгөн медаль хүртсэн Тэйлор-Браун “Гүйлтийн эхний тойрог дээр би сандарчихлаа. Харин сүүлийн тойрог дээр алдсанаа нөхөж чадлаа гэж бодож байна” гэжээ.

63 мянга гаруй хүн амтай Бермуда арал улс нь анх 1936 оны Берлиний олимпод оролцож байжээ. Тэд олимпийн анхны медалиа хүртэх гэж 40 жил хүлээсэн бол анхны алтан медалиа хүртэх гэж 85 жил хүлээжээ. Ийнхүү хүлээлт дуусч, Флора Даффи эх орондоо алтан медаль авчирлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж