Ардчилсан нам анхан шатаа сонсоно

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Ардчилсан нам анхан шатаа сонсоно

Ардчилсан намаас зохион явуулж байгаа “Ардчилал 20” нэртэй баруун бүсийн чуулга уулзалтыг наймдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Архангай аймгийн Их тамир сумын Тамирын голын хөндийд зохион явуулах гэж байгаа аж. Тус уулзалтад Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон зэрэг аймгийн Ардчилсан намын дарга болон зөвлөлдөх зөвлөлийн гишүүд, мөн намын хорооны гишүүд зэрэг 240 гаруй төлөөлөгч оролцох ажээ. “Ардчилал 20” чуулга уулзалтад оролцох гишүүд 2004-2008 оны Улсын Их Хурлын сонгуульд Архангай аймгийн Ардчилсан намын гишүүд хэрхэн оролцож, парламентад сонгогдсон тухай туршлага судалж, мэдээлэл солилцох гэнэ. Уг арга хэмжээ Ардчилсан хувьсгалын 20 жилийн ой болон “Анхан шатаа сонсох аян”-ны хүрээнд зохион явуулах ажлын эхнийх нь болж байгаа юм.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж