Өмгөөлөгч Б.Баасанцогтын “балаг” дууссангүй

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч Б.Баасанцогтын “балаг” дууссангүй

Өмгөөлөгч Б.Баасанцогтын “балаг” дууссангүй

Өмгөөлөгч Б.Баасанцогттой нэр холбогдсон хүмүүсийг ажлаас нь чөлөөлж, шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл өчигдөр /2021.07.26/-ны Б.Баасанцогтыг ресторанд үйлчлүүлж байхад нь нэгэн сэтгүүлч очиж, шалгагдаж буй асуудлаараа тайлбар өгөхийг хүссэн. Гэвч камер харсан өмгөөлөгч Б.Баасанцогт болон түүнтэй уулзаж байсан эрэгтэй шууд зугтаасан юм.

Түүнтэй хамт сууж байсан эрэгтэй нь хяналтын прокурор Г.Батбаяр байсан бөгөөд түүнийг ажлаас нь чөлөөлж, УЕПГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтэст шалгаж эхэлсэн талаар УЕПГ-аас мэдээлжээ. Учир нь Шүүхийн тухай хуулиар шүүх, прокурорынхон шалгуулж буй хүмүүстэй хувийн уулзалт хийхийг хориглосон заалтын дагуу чөлөөлжээ.

Эргэн сануулахад, 2020 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр “Энканто” хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт нэр бүхий зургаан шүүгч хонож, архидан согтуурсан байж болзошгүй асуудал нийгэмд шуугиан дэгдээсэн. Ингээд болоогүй нийгмийн сүлжээнд Б.Баасанцогт өмгөөлөгчийн бичлэг цацагдаж, улмаар нэр бүхий 11 шүүгчийн харилцах дансанд мөнгө шилжүүлсэн баримт нь ил болсон билээ.

Мөн Б.Баасанцогтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын "хүн" гэлцдэг. Түүнтэй хамт хооллож байсан хяналтын прокурор Г.Батбаяр нь Ерөнхий сайд асан М.Энхсайханы хэргийг шалгасан гэх мэдээлэл байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
9
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж