Хятадын Дунхуа хотыг элсэн шуурга “залгив”

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Хятадын Дунхуа хотыг элсэн шуурга “залгив”

Хятадын Дунхуа хотыг элсэн шуурга “залгив”

Хятадын баруун өмнөд нутгийн Дунхуа хотод өчигдөр /2021.07.26/ хүчтэй элсэн шуурга болж, хотыг тэр чигтээ харанхуй нөмөрчээ. Салхины хурд 137 км/цаг хүрсэн байна.

Говийн бүсийн захад оршдог тус хотод ойролцоогоор 100 метр өндөр элсэн шуурган хана үүссэн ба хотын хамгийн өндөр барилгуудыг шуурга нөмрөн бүрхсэн байна.

Таван метрийн зайд үзэгдэх орчин хязгаарлагдсан учир хотын зам тээвэр тэр чигтээ түр зогсож, ойролцоох хотуудын нислэг мөн зогсчээ.

Шуурганы улмаас хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй ч агаарын чанар огцом муудсаныг цаг уурын агентлаг мэдээлсэн байна.

Энэ шуурга Шанхай болон дэлхийн хамгийн том боомтуудын нэг болох Нинбо далайн усан боомтын бүсэд хүрснийг Хятадын цаг уурын албанаас мэдээлэв. Иймд, Шанхай, Нинбо дахь боомтын үйл ажиллагаа, Хятадын зүүн эргийн нэг салбар дахь агаарын болон төмөр замын хөдөлгөөнийг түр зогсоожээ.

Эх сурвалж: SCMP

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ХахаХаха
24
ГайхмаарГайхмаар
24
ХарамсалтайХарамсалтай
12
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж