Өмнөд Солонгост “дельта” хувилбар давамгайлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Өмнөд Солонгост “дельта” хувилбар давамгайлж эхэллээ

Өмнөд Солонгост “дельта” хувилбар давамгайлж эхэллээ

Өмнөд Солонгос улсад "Covid-19"-ийн "дельта" хувилбар давамгайлах болсноор халдварын тархалтыг тогтоон барихад хүндрэлтэй болсон талаар энэ Даваа гаригт тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Сүүлийн үед Сөүл хот болон захын дүүргүүдэд  халдварын тоо эрс нэмэгдэх болсон нь "дельта" хувилбарын дэгдэлттэй холбоотой аж. Мөн халдварын тархалт нийслэл Сөүлийн бүсээс халих магадлалтай байгааг анхааруулжээ.

Өмнөд Солонгос улсын өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр өнгөрсөн зургадугаар сарын дөрөв дэх 7 хоногийн байдлаар нийт халдварлагсдын 3.3 хувь нь "дельта" хувилбараар өвчилсөн бол, энэ сарын мөн үед тус үзүүлэлт 48 хувь хүртэл өссөн байна. Улмаар цаашид бүртгэгдэх нийт халдварын талаас илүү хувийг "дельта" хувилбар эзлэх төлөвтэй байгаа аж.

Тиймээс тус байгууллагын зүгээс эрүүл мэндийн мэндийн ажилчдыг өмнөхөөсөө илүү хариуцлагатай, түргэн шуурхай ажиллахыг хүсээд, иргэдийн хувьд маск зүүж, гар ариутгах дэглэмийг сайтар сахихыг зөвлөжээ. Ийнхүү  Өмнөд Солонгос улсад “Covid-19”-ийн дөрөв дэх давалгаа эхэлсэн үетэй "дельта" хувилбарын тархалт давхацлаа.

"Дельта" хувилбар нь "альфа" хувилбараас 1.6 дахин хурдан халдварладаг бол “Covid-19”-ийн анхны хувилбар түүнээс ч хурдан хугацаанд халдварлах чадвартай аж.

Өмнөд Солонгосын 52 сая хүн амаас одоогийн байдлаар 6,8 сая орчим хүн нь вакцинжуулалтад бүрэн хамрагджээ. Тэдгээр хүмүүс энэ зун аялал жуулчлалын бүсүүдээр чөлөөтэй зорчиж байгаа нь Сөүлээс гадна бусад бүсэд халдварын тархалт нэмэгдэх эрсдэлийг дагуулж байгаа аж. Сүүлийн 20 хоногийн турш өдөрт 1000-аас дээш хүн өвчилж байгаагаас 60 орчим хувь нь нийслэл Сөүл хотод, 40 орчим хувь нь бүс нутагт тус тус бүртгэгджээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: YONHAP NEWS AGENCY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж