Улаан бүсэд орж, халдвартай өвчтөнд тархины мэс засал хийжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Улаан бүсэд орж, халдвартай өвчтөнд тархины мэс засал хийжээ

Улаан бүсэд орж, халдвартай өвчтөнд тархины мэс засал хийжээ

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал, тархины гэмтлийн тасгийн эмч нар Covid-19 халдвараар өвдөж, улаан бүсэд эмчлүүлж буй иргэнд тархины мэс засал хийжээ. Тодруулбал, эмч нар 51 настай иргэнд тархины эдийн доторх цусан хураа авах төрөлжсөн мэргэжлийн мэс заслыг цаг алдалгүй амжилттай хийсэн байна.

Хүнд өвчтэй иргэнд мэс заслын тусламж үйлчилгээг тархины мэс заслын тасгийн их эмч, мэдрэлийн мэс засалч Э.Энхтүвшин, Ц.Эрдэнэ, мөн Covid-19-ийн тасагт ажиллаж байгаа долдугаар багийн их эмч А.Амгаасэд, мэдээгүйжүүлгийн эмч Н.Оюунчимэг, сувилагч Н.Адъяасүрэн, н.Мөнхтулга нар хамтран үзүүлжээ. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар 10657 хүн хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал

  • Хөнгөн-6702
  • Хүндэвтэр-2842
  • Хүнд-947
  • Нэн хүнд-166 байгаа юм.

Нэн хүнд хэлбэрээр өдвсөн иргэд архаг, суурь өвчтэй байгаа учраас Covid-19-ийн эмчилгээг үндсэн эмчилгээтэй хослуулж байгааг Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр мэдээлсэн. Шаардлагатай иргэдэд цаг алдалгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй нийт эмч нартаа талархал илэрхийлье.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж