Налайх дүүргийн Тэрэлжийн зам дагуу байрлах "Тэрэлж" супермаркетыг өчигдөр /2021.07.26/ оройн 21.30 цагийн орчимд автомашинаар мөргөсөн гарчээ. Осол гаргасан жолооч эмэгтэй, үнэмлэхгүй байсан бөгөөд ухрах үйлдлээ андуурч хийснээс болж ийнхүү осол гарсан юм байна. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй аж.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр сүүлийн 24 цагт зам тээврийн осолтой холбоотой 278 дуудлага улсын хэмжээнд бүртгэгдсэн юм байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ. Бүртгэгдсэн ослын улмаас гурван иргэн амиа алдсан юм байна.