Олимпийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Олимпийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

Олимпийн үеэр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьжээ

Аргентины туялзуур сэлэмний тамирчин Мариа Маурис  Токиогийн олимпод оролцож, эхний шатнаасаа хасагдсан ч амьдралынхаа хамгийн гайхалтай шагналыг авчээ. Түүнийг тоглолтынхоо дараа Испанийн хэвлэлд ярилцлага өгөөд зогсч байхад нь хөтлөгч “Хойшоо хардаа, эргэ” гэж хэлэхэд бүсгүйн найз залуу, түүний дасгалжуулагч Лукас Сауседо “Фласа, хайрт минь надтай гэрлэх үү?" хэмээн бичсэн цаас барин зогсч байв.

Хосууд 17 жил үерхсэн гэнэ.

Баярласан бүсгүй сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй, амны хаалтаа доошлуулан орилжээ. Гэрлэх санал авсан Мариа Маурис нь "sabre" буюу илд сэлэмний төрөлд оролцсон бөгөөд эхний шатандаа Унгарын Анна Мартонтой тулалдаж, 15-12 гэсэн харьцаатай ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.

Өдгөө 36 настай Мариа Маурис “Бид бие биедээ дэндүү хайртай. Одоо бид үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлнэ. Бид гэрлэх талаар ярьж байсан ч ийм зүйл болно гэж бодсонгүй” гэжээ. Харин түүний дурлалт залуу 51 настай Сауседогийн хувьд хайрт бүсгүйдээ гэрлэх санал тавих талаар шөнөжин бодож нойргүй хоносон гэнэ. Түүнд бөгж байгаагүй ч олимпийн онцгой мөчийг зүгээр өнгөрүүлж чадалгүй цаасан дээр гэрлэх саналаа бичсэн нь амжилтанд хүрлээ. Найз бүсгүй нь түүний гэрлэх саналыг хүлээж авсан аж.

Дасгалжуулагч, дурлалт залуу Сауседо “Би түүнд хайртай. Тэр тулаандаа ялагдаад үнэхээр сэтгэлээр уначихсан байсан. Магадгүй энэ гэрлэх санал түүний минь сэтгэл санааг өргөсөн байх. Бид үргэлж л хамт байдаг. Сайн ч хамтрагчид. Бид хамтдаа байхдаа хөгжилтэй байдаг. Цаг ч хурдан өнгөрөх юм, гайхалтай” гэжээ. Тэрбээр мөн цаасан дээрээ муурны зураг зурсан аж. Учир нь түүний найз бүсгүй мууранд дуртай гэнэ.

Сауседо нь тамирчин ахуйдаа шаггүй тамирчин байсан бөгөөд Аргентин улсаа төлөөлөн 1999 болон 2003 онуудын тулязуур сэлэмний ДАШТ-д оролцож байжээ. Зодог тайлж, дасгалжуулагч болсныхоо дараа тэрбээр 20 настай Мариа Мауристай учирсан гэв. Хосууд 2010 оны Парисын ДАШТ-ий үеэр гадуур кофе ууж явахдаа Сауседо анхны гэрлэх саналаа тавьсан боловч тамирчин бүсгүй тухайн үед залуу байсан учир татгалзсан хариу өгчээ.

Перез Маурис өмнө нь Лондон 2012 болон Рио 2016 олимпод улсаа төлөөлөн оролцож байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж