ШЕЗ: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөв

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

ШЕЗ: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөв

ШЕЗ: Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөв

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн 2021 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцууллаа.


Монгол Улсын шүүх 2021 оны эхний хагас жилд 43384 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын анхан шатны шүүхүүд эрүүгийн 5824, иргэний 20602, захиргааны 864, зөрчлийн 11993, нийт 27290 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 11463 хүнд зөрчлийн шийтгэл оногдуулж, 5656 хүнд ял шийтгэл оногдуулж, 782 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 639 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 972 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.

ШҮҮХИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Монгол Улсын шүүхээс 2021 оны эхний хагас жилд нийт 9 тэрбум 736 сая 481 мянга 355 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэжээ. Үүнээс улсын тэмдэгтийн хураамжаар 4 тэрбум 104 сая 865 мянга 662 төгрөг, торгох ялаар  4 тэрбум 489 сая 604 мянга 151 төгрөг, зөрчлийн хэргээр 1 тэрбум 142 сая 11 мянга 542 төгрөгийг төрийн санд оруулахаар тус тус шийдвэрлэсэн байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ, ХҮҮХДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ ӨСӨВ 

Монгол Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 21.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 23.8 хувиар тус тус буурсан байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 6694 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5656 хүнд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. 865 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Зарим гэмт хэргийн тоо өсөв. (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.

  • гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 19 хэргээр буюу 17.3 хувиар,
  • хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 3 дахин,
  • эрүү шүүлт тулгах гэмт хэрэг 1 хэргээр буюу 1 дахин тус тус өссөн байна.

ЗАРИМ ТӨРЛИЙН ГЭМТ ХЭРГИЙН ТОО БУУРАВ

  • авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 175 хэргээр буюу 32.2 хувиар,
  • бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 608 хэргээр буюу 19.6 хувиар,
  • хулгайлах гэмт хэрэг 376 хэргээр буюу 39.6 хувиар,
  • дээрэмдэх гэмт хэрэг 60 хэргээр буюу 42.3 хувиар,
  • хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 25 хэргээр буюу 11.5 хувиар,
  • мал хулгайлах гэмт хэрэг 128 хэргээр буюу 52.0 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

ШҮҮХ ТОРГОХ ЯЛЫГ ТҮЛХҮҮ ОНООЖЭЭ

Монгол Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд шүүхээс торгох ялаар нийт 3436 хүн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 873 хүн, хорих ялаар 1273 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 76 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал хорих ял оногдуулсан хүний тоо 3.0 хувиар, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан хүний тоо 3.9 хувиар тус тус буурсан бол, торгох ял шийтгүүлсэн хүний тоо 5.5 хувиар өссөн байна.

Шүүхээс 3436 хүнийг нийт 4 тэрбум 489 сая 604 мянга 151 төгрөгийн төгрөгийн торгох ялаар шийтгэсэн нь өмнөх оны мөн үеийн үзүүлэлтээс 25.3 хувиар буурсан байна.

ЦАГДАН ХОРИХ ЗӨВШӨӨРЛИЙН ТОО БУУРАВ

Улсын хэмжээнд 2021 оны хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх онтой харьцуулбал 446 хүнээр буюу 41.1 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 70 хүнээр буюу 31.4 хувиар тус тус буурсан байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 30 хүнээр буюу 30.0 хувиар буурсан байна.

ХОРИХ ЯЛ ЭДЛЭХ ДЭГЛЭМИЙГ БУУРУУЛЖЭЭ

Улсын хэмжээнд 2021 оны хагас жилийн байдлаар нийт 73 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулж, хаалттайгаас нээлттэй дэглэмд шилжүүлсэн нь өнгөрсөн онтой харьцуулбал 5 хүн буюу 7.4 хувиар буурсан байна.

ШҮҮХЭЭС ШИЙДВЭРЛЭСЭН ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ 23.3 ХУВИАР ӨСӨВ

Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2021 оны хагас жилд харьяаллын дагуу зөрчлийн 10993 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 438 шийдвэрийг хянасан байна. 48 хуулийн этгээд, 2840 хүнд торгох шийтгэл, 8565 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж