АНУ цэргээ Иракаас гаргахаа зарлав

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

АНУ цэргээ Иракаас гаргахаа зарлав

АНУ цэргээ Иракаас гаргахаа зарлав

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Иракийн Ерөнхий сайд Мустафа аль Кадхимийг Цагаан ордонд хүлээн авч уулзжээ. Тэрбээр уг уулзалтын дараа АНУ цэргээ Иракаас энэ оны сүүлээр гаргахаар болсныг зарласан байна.

Одоогоор АНУ-ын 2,500 орчим цэрэг Иракт байрлаж, Исламын улс зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд нь тусалж байгаа юм. Америкийн ихэнх цэргүүд оны сүүлээс Иракийг орхих бөгөөд Иракийн армийг сургах, зөвлөх зорилготой цөөн хэсэг нь үлдэх юм байна.

АНУ-ын цэргээ Иракаас гаргах нь Иранд давуу тал болж магадгүй гэж судлаачид үзэж байна. Тегеран олон жилийн турш Ойрхи Дорнодын бүс нутагт нөлөөгөө тогтоохыг хичээж байгаа ба үүнд нь гол саад болж байсан хүчин зүйл нь АНУ-ын цэрэг байв.

Ираны эрх баригчид иргэний дайныг ашиглан Сири улсад нөлөөгөө нэмэгдүүлж, өөрийн холбоотон Хезболлах бүлгийг Ливан дахь хамгийн хүчирхэг байгууллага болгосон юм.

Эх сурвалж: BBC

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж