Хятад эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж түрүүлж чадах уу? | News.MN

Хятад эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж түрүүлж чадах уу?

Хятад эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж түрүүлж чадах уу?

Хятад эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж түрүүлж чадах уу?

Хятадын эдийн засгийн өсөлт нь 21-р зууны олон улсын харилцааны гол цөм болж ирсэн бөгөөд энэ зууны туршид дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлох хөшүүрэг байсаар байх болно гэж шинжээчид үздэг. Тус улс хэзээ эдийн засгаараа АНУ-ыг гүйцэх бол.

“Bloomberg”-ийн саяхны нэгэн нийтлэлд Хятад АНУ-ыг гүйцэж түрүүлэх хугацааг 2031 он эсвэл хэзээ ч үгүй хэмээн тодорхойлжээ. Хятадын эдийн засгийн цар хүрээ, өсөлт нь дэлхийн хэмжээнд асар их нөлөөтэй.

Хятад улс Худалдан авах чадварын паритет (PPP) -ын тохируулсан тоон үзүүлэлтээр ДНБ-ээрээ  АНУ-аас хэдийн илүү гарсан боловч цалин хөлс, хувьцааны үнэ, хөрөнгө, зээлийн хүү гэх мэт бусад үзүүлэлтээр хоцорсоор байгаа.

19-р зууны сүүлчээс хойш Хятад улс АНУ-ын хамгийн хүчирхэг өрсөлдөгч байсаар ирсэн. Одоо Хятадад тулгарч буй гол асуудлууд нь хувийн хэвшлийн өрийн хэт их ачаалал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэл хангалтгүй байх, гадаадын экспортоос хамааралтай байдал болон хамгийн том асуудал нь хүн амын өсөлт юм.

“Bloomberg”-ийн судалгаагаар Хятад улс ажиллах хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэчлэх, ажиллах хүчний бүтээмжийг хөгжингүй орны түвшинд хүргэх шаардлагатай байгаа нь харагджээ.

Тус улс 2030 оны үед хөдөлмөрийн зах зээлийн хурц шинэчлэл, АНУ-ын зах зээлд нэвтрэх боломж зэргээс шалтгаалан эдийн засгийн харилцааны гуравны хоёрт нь АНУ-тай харилцсаар байна гэж тооцоолж байна. Мэдээжийн хэрэг, АНУ-д ч мөн Хятадтай төстэй асуудлууд тулгарч байгаа бөгөөд энэ нь тус улсын хэтийн төлөвт нөлөөлөх нь дамжиггүй. Цар тахлын дараа АНУ-д төрөлт буурч, цагаачлалд харьцангуй нээлттэй хандах Америкийн уламжлалт шийдэл нь улс төрийн хувьд олон сөрөг нөлөө үзүүлж байгаа.

Хятад улс үндсэн хувьцаа, дэд бүтцэд хэт их хөрөнгө оруулж байгаа бол АНУ улс төрийн хамааралтай хөрөнгө оруулалтуудаа бууруулж чадахгүй байна. Үүнээс харахад америкчууд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд илүү их ажиллах шаардлагатай болж байгаа юм. Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлтийг бууруулахын тулд АНУ хатуу ч гэсэн санхүүгийн болон технологийн хориг арга хэмжээ авах аргыг ашиглах нь илүү үр дүнтэй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.

“Өөрийн төсөөллөө бодит хувь тавилан гэж андуурах хэрэггүй” гэж нэрт сэтгүүлч Гидеон Рахманы хэлсэнчлэн Хятад улс өөрийн байгуулсан асар том бүтцээ шинэчлэхэд тулгарч буй бэрхшээлийг хэмжиж амжаагүйн дээр дэлхийн супер гүрэн болох зорилгоо хараахан бүрэн дүүрэн хэрэгжүүлж амжаагүй байна. 1950-1960-аад онд Зөвлөлтийн эдийн засаг АНУ-ын эдийн засгийг гүйцэх нь дамжиггүй гэж цөөн хэдэн эдийн засагч тооцоолж байсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

АНУ-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ САЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Хоёр улс эдийн засгаараа саллаа гэж бодоход Хятад илүү хохирч магадгүй ч АНУ-д хэзээ ч ашигтай байхгүй. Цар тахал, худалдааны дайн Хятад, Америкийн эдийн засгийг сарниулсан. Гэхдээ тийм ч их биш. “Covid-19” цар тахлын дэгдэлт буурахын хэрээр хоёр улсын эдийн засгийн харилцаа сэргэж эхэлж байна.

Бээжин, Вашингтоны улс төрийн харилцаа улам хөндийрч байгаа ч худалдааны нягт  харилцааг таслах нь туйлын хэцүү юм. Дайтаж буй хүмүүс хоорондоо худалдаа хийхээ зогсоох ёстой гэсэн үзэл саяхныг хүртэл байсан. Гэвч энэ нь хоёр талд хоёуланд нь сөрөг нөлөөтэй гэдгийг түүх гэрчилдэг.

Тухайлбал, хуучны ЗХУ болон АНУ нь хүйтэн дайны үеэр өргөн цар хүрээтэй худалдаа эрхэлдэггүй байсан боловч түүхий эд болон бусад цөөн хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнээ солилцдог байв. Тухайн үеийн ЗХУ-ад хэрэглээний эдийн засаг гэж байгаагүй бөгөөд өргөн хэрэглээний бараагаа баруунаас импортлох эсвэл барууныхантай төстэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолгүй байсан юм. Харин Хятадын замнал өөр байсан учир өдгөө дэлхийн эдийн засгийн тулгын чулуу болжээ.

Эх сурвалж: The Diplomat

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-27 202.126.88.143

АНУ ХЯТАД УЛСЫН ӨМНӨ ӨВДӨГ СӨГДӨН БУУЖ ӨГӨХ МӨЧ 2030 ОН.

Avatar

Kkk 2021-07-27 24.13.36.85

Hyatad bol zugeer huus.udahgui hagarna.

Avatar

Зочин 2021-07-27 64.119.19.251

Таарч дээ. Аль эрт гүйцэгдцэнийг чинь дэлхий бараг л мэдэж байхад!?Ккк. Одоо ингэж тархи угаах ганц арга л үлдсэн бн ! Энэ Америкуудад. Зэв сэгээр Оросуудад гүйцэгдчээд яая гэж байхад Хитад бас нэрмэчих юмаа.ккк

Avatar

zochin 2021-07-27 103.212.116.215

hyatad, oros hoyor baruunii soyolt hugjiltei ornuudiig hezeech guitsej turuuleh bolomj baihgui, odoo baruuniihan hyatad, orosuudad visa uguhee
bolison bna. Ted urgelj barunii terguunii ololtuudiig buuneer n togtmol sem hulgailj sursan baiv !
Тэргүүний шинжлэх ухаан техникийн ололт бүхэн баруунаас гаралтай байсан цаашдаа ч бас хэвээрээ л үргэлжлэх тул хятад, оросууд
барууныг хэээч гүйцэж түрүүлэнэ гэсэн юм байхгүй хятад – оросын хоцрогдсон оюун санаанаас тэргүүлэх дэвшил хэзээч гарахгүй

Avatar

Зочин 2021-07-27 66.181.178.243

Хятадыг халдвар тараасан ялыг хэрхэвч зүгээр орхихгүй. Газрын гаваар далдарч ортол тооцоог хийхээр олон улс Хятадыг зүхэж байна. Элэнцэгээрээ эдийн засгийг удахгүй нам боомилж, хятад гуйлгачид олон болно.

Avatar

keke 2021-07-27 59.153.113.247

Бодит Эдийн засгаараа Хятад АНУ-г гүйцчихсэн ш т …АНУ бөөн хөөс/Петро Доллар-SWIFT-ийг Хятадууд кривто юань-аараа шахаад л гаргавал тэгээд л АНУ бүр мөсөн капут/

Avatar

Зочин 2021-07-27 173.73.53.222

Америка улсын гуйлгачин нь буурай орнуудын баячуулаас ч илүү аз жаргалтай байдгиимдаа хө . Яана даа бид ,

Avatar

Зочин 2021-07-27 124.158.67.174

АНУ хүний тархи угаасан жендер, феминизм, г***, расизмын үзэл санаатайгаа зууралдаад, нийгэм нь ялзарч байхад юун хөгжил, одоо дуураймтгай, тархи нь угаагдсан монголчууд дагаад энэ асуудлаар талцан хугаавгдаж хөгжихөөсөө өнгөрч байна, тэгээд удахгүй хятадын нэг муж болно

Avatar

Зочин 2021-07-27 207.183.244.30

Amerikaas umnu manai Mongol l hyatadiin neg muj bolno doo

Avatar

Зочин 2021-07-27 202.9.46.232

Сэтгүүлч миньдээ 20-р зууны сүүлч гээчдээ. 19-р зууны сүүлч гэдэг чинь 1800-аад оны сүүлч бахгү юу. Бид одоо 21-р зуунд амьдарч байна

Avatar

Зочин 2021-07-27 202.55.188.37

Манж Чин улс байхдаа өрсөлдөгч байсымаа. 20-р зууны сүүл 1990-ээд онд Япон дэлхийд 2т ордог байсын. 2006 онд Хятадын эдийн засаг 3 триллион даваад японоос илүү гарч Дэлхийд 2т орсон.

Avatar

Зочин 2021-07-27 139.5.219.147

хятад түрүүллээ гээд Америкийн агуу менежмент,инноваци ,технологийн чөлөөт сэтгэлгээг гүйцэхгүй эээ

Avatar

Зочин 2021-07-27 202.126.90.73

ЧАДНА. CHINA THE GREAT

Avatar

Зочин 2021-07-27 202.21.108.18

АНУ ын ажилгүйчүүд, ядуус, орон гэргүйчүүд гэрлийн хурдаар өсөж байна. Бүхэл бүтэн хотоороо дүүргээрээ ядуусын эгнээнд шилжиж хүүхэд залуус нь зомби болж буй аймшигт бичлэгүүд ар араасаа гарч ирсээр байна.

Avatar

зочин 2021-07-27 103.9.89.100

ха ха ха кино, бас орос хятадын суртал нэвтрүүлгийн мэдээлэл бага үзэээ. кккк.

Avatar

Зочин 2021-07-27 202.126.88.177

Нэгж үзүүлэлтүүд л бодит үнэн дээ. Нийт тоо бол чанар биш

Avatar

pacificharborelectrical@yahoo.com 2021-07-27 174.198.135.167

AHy DAHDAA TEPGYYD BAIXIIMAA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж