Хятад эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж түрүүлж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.07.27-нд нийтлэгдсэн

Хятад эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж түрүүлж чадах уу?

Хятад эдийн засгаараа АНУ-ыг гүйцэж түрүүлж чадах уу?

Хятадын эдийн засгийн өсөлт нь 21-р зууны олон улсын харилцааны гол цөм болж ирсэн бөгөөд энэ зууны туршид дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлох хөшүүрэг байсаар байх болно гэж шинжээчид үздэг. Тус улс хэзээ эдийн засгаараа АНУ-ыг гүйцэх бол.

“Bloomberg”-ийн саяхны нэгэн нийтлэлд Хятад АНУ-ыг гүйцэж түрүүлэх хугацааг 2031 он эсвэл хэзээ ч үгүй хэмээн тодорхойлжээ. Хятадын эдийн засгийн цар хүрээ, өсөлт нь дэлхийн хэмжээнд асар их нөлөөтэй.

Хятад улс Худалдан авах чадварын паритет (PPP) -ын тохируулсан тоон үзүүлэлтээр ДНБ-ээрээ  АНУ-аас хэдийн илүү гарсан боловч цалин хөлс, хувьцааны үнэ, хөрөнгө, зээлийн хүү гэх мэт бусад үзүүлэлтээр хоцорсоор байгаа.

19-р зууны сүүлчээс хойш Хятад улс АНУ-ын хамгийн хүчирхэг өрсөлдөгч байсаар ирсэн. Одоо Хятадад тулгарч буй гол асуудлууд нь хувийн хэвшлийн өрийн хэт их ачаалал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэл хангалтгүй байх, гадаадын экспортоос хамааралтай байдал болон хамгийн том асуудал нь хүн амын өсөлт юм.

“Bloomberg”-ийн судалгаагаар Хятад улс ажиллах хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэчлэх, ажиллах хүчний бүтээмжийг хөгжингүй орны түвшинд хүргэх шаардлагатай байгаа нь харагджээ.

Тус улс 2030 оны үед хөдөлмөрийн зах зээлийн хурц шинэчлэл, АНУ-ын зах зээлд нэвтрэх боломж зэргээс шалтгаалан эдийн засгийн харилцааны гуравны хоёрт нь АНУ-тай харилцсаар байна гэж тооцоолж байна. Мэдээжийн хэрэг, АНУ-д ч мөн Хятадтай төстэй асуудлууд тулгарч байгаа бөгөөд энэ нь тус улсын хэтийн төлөвт нөлөөлөх нь дамжиггүй. Цар тахлын дараа АНУ-д төрөлт буурч, цагаачлалд харьцангуй нээлттэй хандах Америкийн уламжлалт шийдэл нь улс төрийн хувьд олон сөрөг нөлөө үзүүлж байгаа.

Хятад улс үндсэн хувьцаа, дэд бүтцэд хэт их хөрөнгө оруулж байгаа бол АНУ улс төрийн хамааралтай хөрөнгө оруулалтуудаа бууруулж чадахгүй байна. Үүнээс харахад америкчууд өрсөлдөх чадвараа хадгалахын тулд илүү их ажиллах шаардлагатай болж байгаа юм. Түүнчлэн Хятадын эдийн засгийн өсөлтийг бууруулахын тулд АНУ хатуу ч гэсэн санхүүгийн болон технологийн хориг арга хэмжээ авах аргыг ашиглах нь илүү үр дүнтэй гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.

“Өөрийн төсөөллөө бодит хувь тавилан гэж андуурах хэрэггүй” гэж нэрт сэтгүүлч Гидеон Рахманы хэлсэнчлэн Хятад улс өөрийн байгуулсан асар том бүтцээ шинэчлэхэд тулгарч буй бэрхшээлийг хэмжиж амжаагүйн дээр дэлхийн супер гүрэн болох зорилгоо хараахан бүрэн дүүрэн хэрэгжүүлж амжаагүй байна. 1950-1960-аад онд Зөвлөлтийн эдийн засаг АНУ-ын эдийн засгийг гүйцэх нь дамжиггүй гэж цөөн хэдэн эдийн засагч тооцоолж байсныг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

АНУ-ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ САЛАХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Хоёр улс эдийн засгаараа саллаа гэж бодоход Хятад илүү хохирч магадгүй ч АНУ-д хэзээ ч ашигтай байхгүй. Цар тахал, худалдааны дайн Хятад, Америкийн эдийн засгийг сарниулсан. Гэхдээ тийм ч их биш. “Covid-19” цар тахлын дэгдэлт буурахын хэрээр хоёр улсын эдийн засгийн харилцаа сэргэж эхэлж байна.

Бээжин, Вашингтоны улс төрийн харилцаа улам хөндийрч байгаа ч худалдааны нягт  харилцааг таслах нь туйлын хэцүү юм. Дайтаж буй хүмүүс хоорондоо худалдаа хийхээ зогсоох ёстой гэсэн үзэл саяхныг хүртэл байсан. Гэвч энэ нь хоёр талд хоёуланд нь сөрөг нөлөөтэй гэдгийг түүх гэрчилдэг.

Тухайлбал, хуучны ЗХУ болон АНУ нь хүйтэн дайны үеэр өргөн цар хүрээтэй худалдаа эрхэлдэггүй байсан боловч түүхий эд болон бусад цөөн хэдэн төрлийн бараа бүтээгдэхүүнээ солилцдог байв. Тухайн үеийн ЗХУ-ад хэрэглээний эдийн засаг гэж байгаагүй бөгөөд өргөн хэрэглээний бараагаа баруунаас импортлох эсвэл барууныхантай төстэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхолгүй байсан юм. Харин Хятадын замнал өөр байсан учир өдгөө дэлхийн эдийн засгийн тулгын чулуу болжээ.

Эх сурвалж: The Diplomat

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж