Байгалийн гамшигт бэлэн байдлаа шалгуулсаар байх уу? | News.MN

Байгалийн гамшигт бэлэн байдлаа шалгуулсаар байх уу?

Байгалийн гамшигт бэлэн байдлаа шалгуулсаар байх уу?

Байгалийн гамшигт бэлэн байдлаа шалгуулсаар байх уу?

Ердөө гуравхан сая хүн амтай цөөхөн монголчууд тахал, гамшиг, осол, үер усны аюулаар өдөр бүр амь насаа алдсаар байна. Зөвхөн нэг хоногт л үерт таван амь эрсэдлээ. Зуурдаар үерт осолдсон хүмүүсийн дөрөв нь гэр бүлийн гишүүд байж. Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүүбариач багийн Ногоо булгийн гол гэдэг газарт энэ сарын 24-нд уруйн үер бууж, гурван том хүн, нэг хүүхэд, хоёр гэр, нэг автомашин урсчээ. Энэ тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт тухайн өдрийн 18:10 цагт бүртгэгдсэн байна. Харамсалтай нь, уг дуудлага оройтож, аврах багийнхан иргэдийг аварч амжаагүй байна. Учир нь, үер 15:10 -15:40 цагийн хооронд буусан үерт айл урсч, энэ тухай дуудлага оройн 18:00 цагийн орчимд бүртгэгджээ.

Алба хаагчид дуудлага авснаас хойш 19:00 цагийн орчимд  62 настай эрэгтэй, 58 настай эмэгтэй, 20 настай эмэгтэй болон долоон настай охин нарын цогцсыг олж цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Мөн л тухайн өдөр  үерийн улмаас нэг хүний амь эрсэдсэн. Тус аймгийн  Чандмань сумын Өлзийбулаг багийн Ботгон гол гэх газарт үерийн улмаас ачааны автомашин урсч жолооч нь амь насаа алдсан юм. Онцгой байдлын алба хаагчид эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан ч амь насыг нь аврахад оройтсон байжээ.

 Талийгаач 59 настай  эрэгтэй нь “Зээгт” ХХК нүүрсний уурхайн жолоочоор ажилладаг байсан аж. Алба хаагчид цогцсыг нь Ботгон гол гэх үер буусан газраас олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Хэдийгээр ослын дуудлага энэ сарын 24-нд 22:00 цагийн үед бүртгэгдсэн ч маргааш нь талийгаачийн цогцсыг олсон байна. Энэ мэтчилэн үргэлжлэн орсон борооны улмаас цаашид хэчнээн алтан амь, эд хөрөнгөөрөө хохирохыг хэлж мэдэхгүй.

Энх цагт нэгхэн өдрийн үргэлжилсэн бороо, үерт таван хүн зуурдаар амиа алдна гэдэг эмгэнэл. Гэтэл бусад аймагт ч бас үргэлжлэн орсон борооны улмаас гол мөрөн эргээ даван үерлэж байгаа нь олон толгой мал урсах, айл өрх усанд автаж, иргэд амь насаа алдах аюул хоолойгоор татчихаад байна. Өмнөговь аймгийн нутагт усархаг борооны улмаас үер бууж айл усанд автах, машин суух зэрэг дуудлага  аймгийн Онцгой байдлын газарт тасрахгүй бүртгэгдсээр.

Тухайлбал, энэ сарын 25-нд  орсон усархаг борооны улмаас Даланзадгад суманд  цэвэр, бохир усны шугамын сувагт суудлын автомашин цөмөрсөн,  гараашийн дээвэр нурж автомашин дарагдсан, байшин усанд автсан, автомашин үерийн усанд суусан тухай 3 удаагийн дуудлага аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид  үерийн усанд суусан 3 автомашиныг тус тус татан гаргаж, усанд автсан нэг байшингийн усыг соруулж, аюулгүй болгожээ. Тус аймаг энэ сарын 24-өөс Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн хөдөлгөөнийг хүртэл тодорхойгүй хугацаанд хаасан нь үерийн аюул ямар түвшинд хүрсэн нь тодорхой биз ээ. Мөн л Өвөрхангай аймагт  Орхон гол үерлэж аюултай түвшнээс давснаар олон айл, мал урсах аюул нүүрлэв. Тиймээс Онцгой байдлын алба хаагчид энэ сарын 22-нд 39 хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн байдаг.

Уг нь цаг уурын байгууллагаас долдугаар сард олон жилийн дунджаас илүү хур тунадастай гэж сануулж сэрэмжлүүлсээр байсан,  хэн ч хайхраагүй. Гол усны түвшин үерлэсэн тул эрэг дагуу аялж зугаалах, айл буухгүй байхыг алба хаагчид сануулсаар байтал иргэд нь тоодоггүй. Гол усаа дагаж амарч зугаалдаг, зуншдаг нь аминд хүрэх шалтгаан болсоор байна.

Нөгөөтэйгүүр, сүүлийн үед үргэлжлэн орсон бороо, үер, гамшигт үзэгдлээс харахад төр нь бэлэн байдлаа хангаагүй, иргэд нь хайнга хэнэггүй зангаас болж эд хөрөнгө амь насаа дээсэн дөрөөн дээр тавьж байна. Хэдийгээр гал усны аюул, байгалийн гамшиг хэлж ирдэггүй, сөрж болдоггүй ч цаг агаарын гэнэтийн үзэгдэл, гамшигт  Монгол Улс бэлэн байдлын зэргээ шалгуулж  олон хүний амь насаар дэнчин тавьсаар байх уу?

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр сүүлийн 10 жилд гамшиг,  аюулт үзэгдэл, ослын улмаас нийт 2091 хүн амиа алджээ. Үүний 53.7 хувийг үер, усны ослын шалтгаан эзэлжээ. Мөн гамшгийн статистик мэдээллээр жилээс жилд байгалийн гамшиг амь насаа алдах хүний тоо өссөн  дүнтэй байна.

Улсын хэмжээнд 15 жилийн өмнө буюу 2005 онд 2722 удаагийн аюулт үзэгдэл, осолд 180 хүн амь насаа алдаж, 5 тэрбум 55 сая төгрөгийн шууд хохирол учирсан бол 2020 онд аюулт үзэгдэл, ослын тохиолдлын тоо 67.9 хувиар нэмэгдэж 4006, амь насаа алдсан хүний тоо 37.5 хувиар өсч 248-д хүрчээ.

Статитистик мэдээллээс харахад л  Монгол Улс гамшигт амь насаа алдсан иргэдээ тоолж бүртгэх бус аврах, бэлэн байдлын зэргээ хангамаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-27 139.5.217.25

Элбэгдоржийн сайт хуцхаа болж үз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж