Хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ | News.MN

Хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ

Хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад хийх албан ёсны айлчлалаа Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Агаарын цэргийн хүчний тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 10:00 цагт хүрэлцэн ирснээр эхлүүлж байна.

Айлчлалын үеэр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны хэлэлцээ хийх юм.

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайдын айлчлалын бүрэлдэхүүнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад хүмүүс багтжээ.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-26 103.26.195.46

Бүтээн байгуулалтын салбарын сайд ирж байгаа бол бас болж байна : Энэ сайдыг манайх авчрах хэрэг юу байсан болоо?????????????? Нэг л нууц байна даа Байшингаа барьж , замаа тавьж чадахгүй байж, батлан хамгаалахаар яах гээ юм бол оо

Avatar

Зочин 2021-07-26 64.119.19.251

Зөв. Нэгэнт нутгаа аваад нүүж чаддаггүйгээс хойш Бүх салбарт хоёр хөрштэй маш ойр харилцаа холбоо тогтоож авах хэрэгтэй. Дэлхийн бодлого тодорхойлж байдаг маш том амбицтай хоёр хөршийгөө давуулаад НАТО, Америктай цэрэг зэв сэгийн элдэв сэжигтэй гэрээ хэлэлцээрт оролцоод элдэв үүрэг даалгавар хүлээгээд байж огт болохгүй. Том хүний дургүй зэвүү хоёрыг хөдөлгөхгүй байх нь багачуулд зол болно. Манай гаригт хүч л хамгийн чухал нь. Үеийн үед ийм л байсан.

Avatar

Орос нь Алс дорнодынхоо тойрогт захируулах гэдэг шиг 2021-07-26 108.53.177.147

Хятад нь Шинжааныхаа цэргиын тойрогт хамруулчихаад бусад орноос тусгаардагдсан ёстой саыран буфэр улс болглх юм байнаа даа. Үндэсний сэхээтэн юу бодож суждаг юм бол ?!

Avatar

Зочин 2021-07-26 202.55.188.91

ХУРАНДАА ХҮРЭЛСҮХИЙН УРИЛГААР УУ? 🤣

Avatar

Зочин 2021-07-26 122.201.22.202

Монгол Хятадын ард түмний эв найрамдал хөгжин дэвшиж хоёр улс бие биенээ хүндэтгэж газар нутгийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолоо ард цаашид улам хүндэтгэн байхыг хүсэн ерөөж байна

Avatar

Yu bolood bainaa?! 2021-07-26 108.53.177.147

Hen yah gej urisan yum be, tsergiin hamtiin ajillagaa gej hutgaldahgui shuu, orostoi ch Hytadtai ch

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.70

Buuj ug hitadad negd gej tulgan shaardahaar iree yu

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.70

Usa russia china 3 niileed delhiig huvaaj avdaggui yum baih daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж