Шоронд байгаа мэт орчинтой баар олны хөлд дарагдаж байна | News.MN

Шоронд байгаа мэт орчинтой баар олны хөлд дарагдаж байна

Шоронд байгаа мэт орчинтой баар олны хөлд дарагдаж байна

Шоронд байгаа мэт орчинтой баар олны хөлд дарагдаж байна

Хачин жигтэй, санаанд оромгүй байдлаар уйдаагаа гаргахыг хүссэн хүмүүст зориулсан нэгэн өвөрмөц уушийн газар Английн Манчестер хотноо байдаг гэнэ. Удаан хугацааны хөл хорионы дараа дахин ажиллаж эхэлсэн энэ баар олны хөлд дарагджээ.

"Alcotraz Manchester" нэртэй энэхүү газар нь үйлчлүүлэгддэдээ шоронгийн улбар шар хувцаснууд болон АНУ-ын 1950-иад оны шоронг санагдуулам өрөөнүүдийг санал болгодог байна. Мөн зөөгч, барменууд нь ууртай шоронгийн дарга, хянагч нарыг санагдуулам байдлаар хувцаслаж, үйлчүүлэгчидтэйгээ харьцдаг гэнэ шүү. Үүнээс гадна дурсгалын зураг авхуулах хэсгийг ч мартаагүй байна.

Уг баар нь нэгэн хэвийн амьдралыг "үзэн яддаг", үргэлж шинэ содон зүйлсийг туршиж, аз сорих дуртай хэн бүхэнд таалагдана гэж найдаж буйгаа эздүүд нь илэрхийлжээ.

Энэ газарт үйлчлүүлэх энгийн тасалбар 29.99 фунт стерлинг бол шоронгийн камер мэт өрөөнд орох үнэ 35.99 фунт стерлинг юм байна.

Эх сурвалж: Unilad

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-26 192.82.70.38

манайх юугаараа дутна гэж " ганц худаг" гэдэг бар нээчих

Avatar

Зочин 2021-07-26 202.126.89.33

Барууны орнууд маскгvй сайхан юмаа. Маниус гэтэл х*******н муу цэнхэр маскнаасаа салж чадахгvй, хийсэн вакцин нь зvрх өвтгөөд нээрээ заяагvй юмаа.

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.103

Ихэнх улсаас илүү заяатай байна. Ханадаггүй с да нар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж