Хачин жигтэй, санаанд оромгүй байдлаар уйдаагаа гаргахыг хүссэн хүмүүст зориулсан нэгэн өвөрмөц уушийн газар Английн Манчестер хотноо байдаг гэнэ. Удаан хугацааны хөл хорионы дараа дахин ажиллаж эхэлсэн энэ баар олны хөлд дарагджээ.
"Alcotraz Manchester" нэртэй энэхүү газар нь үйлчлүүлэгддэдээ шоронгийн улбар шар хувцаснууд болон АНУ-ын 1950-иад оны шоронг санагдуулам өрөөнүүдийг санал болгодог байна. Мөн зөөгч, барменууд нь ууртай шоронгийн дарга, хянагч нарыг санагдуулам байдлаар хувцаслаж, үйлчүүлэгчидтэйгээ харьцдаг гэнэ шүү. Үүнээс гадна дурсгалын зураг авхуулах хэсгийг ч мартаагүй байна.
Уг баар нь нэгэн хэвийн амьдралыг "үзэн яддаг", үргэлж шинэ содон зүйлсийг туршиж, аз сорих дуртай хэн бүхэнд таалагдана гэж найдаж буйгаа эздүүд нь илэрхийлжээ.
Энэ газарт үйлчлүүлэх энгийн тасалбар 29.99 фунт стерлинг бол шоронгийн камер мэт өрөөнд орох үнэ 35.99 фунт стерлинг юм байна.
Эх сурвалж: Unilad
Холбоотой мэдээ