"Непартак" далайн хар шуурга Токиог чиглэж байна

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

"Непартак" далайн хар шуурга Токиог чиглэж байна

"Непартак" далайн хар шуурга Токиог чиглэж байна

"Непартак" нэртэй далайн хар шуурга "Токио-2020" олимпийн наадам болж буй Токио хотыг маргааш буюу долдугаар сарын 27-ны өдөр дайран өнгөрөх талаар Японы хэвлэлүүд мэдээлж байна. Хар шуурга орон нутгийн цагаар өдрийн 15.00 цагийн орчимд Токиод хүрэх төлөвтэй байгаа аж.

Шуурганы улмаас гадаа талбайд явагддаг тэмцээн уралдаан эхнээсээ хойшлоод байгаа гэнэ. Түүнчлэн байт харваанаас гадна сэлүүрт завины тэмцээн шуурганаас болж хойшлогдоод байгаа гэнэ.

Одоогоор шуурганы хүч, хэр зэрэг хохирол учруулах зэрэг мэдээлэл тодорхой болоогүй байгаа ч хүчтэй шуурга, аадар борооны улмаас голууд үерлэх, моднууд булгарч унах, цахилгааны шонгууд унах зэрэг эрсдэлтэй байгааг анхааруулж байна.

Эх сурвалж: Japan Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж