"Хүүгээ барилдахад нь анхны медалийг барьж суулаа" | News.MN

"Хүүгээ барилдахад нь анхны медалийг барьж суулаа"

"Хүүгээ барилдахад нь анхны медалийг барьж суулаа"

"Хүүгээ барилдахад нь анхны медалийг барьж суулаа"

“Токио-2020” олимпийн наадмын жүдо бөхмийн төрөлд өнөөдөр /2021.07.26/ ОУХМ Ц.Цогтбаатар Канадын Артур Маргелидоныг ялж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр жүдо бөхийн -73 кг жинд барилдаж, Монголын хоёр дахь медалийн эзэн боллоо. Ингээд түүний ээж С.Энхтуяатай утсаар холбогдож, баярын сэтгэгдлийг хуваалцлаа.

Түүнтэй утсаар холбогдоход "Манайд телевизийнхэн ярилцлага авахаар ирчихсэн, хүүгийнхээ медалийг бэлдээд сууж байна" гэв. Тэрбээр "Хүүгийнхээ барилдааныг сая үзлээ. Та бүхэндээ маш их баярлалаа. Хүү минь "Ээжээ би олимп дэлхийн аварга тамирчин болно гэж хэлдэг. Хүү маань багаасаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Хамгийн анх "Олимпийн аварга" гэдэг өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байлаа.

Сая олимпийн дэвжээнд барилдахад нь анхны медалийг нь зураг нь барьчихаад л сууж байлаа. Би долоон сайхан хүүхэдтэй. Ц.Цогтбаатар маань отгон хүү нь юм. Хүү минь ээждээ их эрхэлнэ ээ. Би Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул. Монголын минь ард түмний хүлээлт, итгэл сэтгэлээр хүү минь олимпийн медаль хүртлээ. Та бүхэндээ маш их баярлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцав.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2021-07-26 202.126.90.58

Сайхан ээж аавд нь баяр хүргэе.Буянтай нүд дүүрэн хосууд байна аа та нарыг бурхад ивээгээ.

Avatar

Зочин 2021-07-26 64.119.24.61

АТААХҮҮ ТЭНЭГ ХҮН МОНГОЛД ИХ БОЛЖЭЭ МОНГОЛ УЛС ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ХАХУУЛЧ ТЭНЭГ АТААРХАГЧ БӨХС ДОЛООГЧ НАРЫН ҮҮР БОЛОХ БИ ДЭЭ БИД АМЬЖАЛТ ГАРГАСАН НЭГЭНДЭЭН БАЯР ХҮРЭЖ ХАМАТ БАЯРЛАЖ ЧАДАХГҮЙ ЗУУМХАЙ ТЭНЭГ НОХОЙН ОРОН БОЛЧОХ БИ ДЭЭ ЯААНА АА

Avatar

допингтой бөх 2021-07-26 66.181.161.82

АРХАНГАЙ БӨХӨӨР Д ҮҮРЭН Ч ОЛИМПЫН МЕДАЛЬТАЙ НЬ ГАНЦ БАТЦЕЦЕГ ЭРЧҮҮД НЬ ТЭВЧЭЭРГҮЙ АЙМХАЙ САГУУ ЭМЭГТЭЙ Ч ӨЛӨӨТӨД БАЯНХОНГОРООС МЕДАЛЬ БАЙГАА ГҮЗЭЭ ИХТЭЙ МӨРДӨСТЭЙ НААДАМ БУСНИУЛАГЧ ЖИПТЭЙ БӨХЧҮҮД ЧӨЛӨӨТ ЖУДОГООР ЮУ Ч ЧАДАХГҮЙ ТЭЖЭЭВЭРҮҮД НУТАГИИН ЗӨВЛӨЛҮҮД СОНГОДОГ СПОРТ ДЭМЖЭЭЧ

Avatar

Зочин 2021-07-26 192.82.85.159

Одоо нөгөө тэнгэр заяат энэ тэр. Би бага ангийн багшийнх нь найзын хүүхэд байна надаас ярилцлага ав…

Avatar

fb 2021-07-26 134.6.125.146

aluurchun uchgui bn.

Avatar

endx bygd xaldbarlagdsan,gaali 2021-07-26 172.85.168.166

yanxan zantai yum boliochee.

Avatar

Зочин 2021-07-26 192.82.77.113

Баяр хүргэе

Avatar

Жав 2021-07-26 192.82.81.137

Баяр хүргэе. Баянхонгорын гэж эцгээрээ овоглон шүү.

Avatar

Баттулга Баянхонгороос л Жудод авдаг юм байна 2021-07-26 139.5.217.189

Баттулга Баянхонгороос л Жудод авдаг юм байна

Avatar

Зочин 2021-07-26 211.36.139.107

Дан Баянхонгорын дараалаад хүрэл 2шт бусад аймгийн нөхдүүд юу бодож бн оо аан

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.71

Үнэхээр их баяр хүргэе. Ийм сайхан үйл явдалд нутгархаж нураагаад яахав дээ. Олимпийн тэнгэрт Баянхонгорын туг биш МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБАА манддаг юм. Энэ бол Монголын хүү.

Avatar

ОБ 2021-07-26 119.40.103.3

зөв хө

Avatar

zochin 2021-07-26 68.174.151.151

Tiim shui dee. Nutgarhah nugarhvhaa boli. 3 sayuulahnaa baij.

Avatar

Зочин 2021-07-26 202.9.40.8

Сайн хүүхэд төрүүлж зөв хүмүүжүүлсэн аав ээжид нь баярлалаа гэж хэлэх байна. Хүү чинь дараагийн олимпод алт авах болно. Олон аав ээж ах, эгч нар хүүгээ, дүүгээ жудогийн секц дугуйланд багаас нь явуулаач ээ. тэгвэл амьдралынх нь баталгаа болж нэртэй төртэй сайхан амьдарч болох юм шүү

Avatar

Болд 2021-07-26 66.181.189.138

Мундаг хуу дахьж олон ард тумэнээ баярлуулаарай

Avatar

Би тэнгэр заяат монгол 2021-07-26 192.82.74.100

Ээ ёстой мундаг аав ээж ийм дэлхийд данстай жүдоч хүүгээ төрүүлж өсгөсөн энэ хоёр хүний өмнө мэхийн ёслоё.Монголчууд та хоёртоо баяраллаа багадахаар боллоо олимпийн дэвжээн дээр дэлхийн шилдгүүдийн өөдөөс нүд цавчихгүй зоригтой сөрсөн та хоёрын хүү энэ цагмийн баатар.Олимпийн хүрэл медалийн болзол хангаад зогсож байгаа хүчирхэг хүүгээрээ монгол бахархаж огшлоо хоржийлоо удахгүй алтан медаль авах нь тодорхой боллоо

Avatar

Зочин 2021-07-26 202.9.40.183

Монголын, тив дэлхийн бахархал болсон хүү төрүүлсэн Монгол ээж таньд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж