Чех улс хүчээр үргүй болгосон эмэгтэйчүүддээ нөхөн төлбөр өгнө

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Чех улс хүчээр үргүй болгосон эмэгтэйчүүддээ нөхөн төлбөр өгнө

Чех улс хүчээр үргүй болгосон эмэгтэйчүүддээ нөхөн төлбөр өгнө

Чех улсын Засгийн газар 1966-2012 оны хооронд хүн амыг бууруулахын тулд олон эмэгтэйг хүчээр мэс засалд оруулан, үргүй болгох хатуу бодлого баримталдаг байжээ. Тэдний дийлэнх нь цыганууд байсан ба шинэ хуулийн дагуу 300 мянган чех кроны /12 мянган евро/ нөхөн төлбөр авахаар болсон байна. Цыгануудын дунд төрөлт өндөр байсан тул Чехийн эрх баригчид энэ бодлогыг хэрэгжүүлж байв.

Эдгээр эмэгтэйчүүдийг улсын болон хувийн эмнэлгүүдэд хүүхэд төрүүлэх гэж ирэхэд нь мэс засалд оруулдаг байжээ. Зарим нь ийм мэс ажилбарт орсноо мэдэлгүй нас бардаг байжээ. Мөн заримд нь хүч тулган, шахалт дарамт үзүүлэн, зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулдаг байсан ба эс бөгөөс нийгмийн халамжийг зогсоож, хүүхдийг нь улсын асрамжид авна гэх мэтээр сүрдүүлдэг байсан аж.

Европ дахь Цыган иргэдийн эрхийг хамгаалах байгууллагын 2004 онд хийсэн судалгаанаас үзэхэд маш олон мянган эмэгтэй энэ бодлогын золиос болж бие, сэтгэлээрээ хохирсон нь тогтоогджээ. Үүний дараа эмэгтэйчүүд шүүхэд хандаж эхэлсэн ба 2006 оноос Чехийн эрх баригчид тухайн эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр өгөхөө амлаж байв.

Перу улсад мөн ийм бодлого үйлчилдэг байсан ба 1996 онд тус улсын Ерөнхийлөгч Алберто Фужимори ядуурлыг бууруулахын тулд ийм хууль санаачилж, 300 мянга орчим эмэгтэй энэ хуулийг золиос болсон байна. Хожим тэдгээр эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр өгчээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж