1,024,997 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

1,024,997 ширхэг хувьцаа арилжжээ
2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 418,406,636.28 төгрөгийн үнийн дүн бүхий 1,024,997 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 9 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL+15.00%) болон "Авто импекс" ХК (AOI +6.45%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Э-Транс ложистикс" ХК (ETR -11.95%) болон "Монгол савхи" ХК (UYN -9.68%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 20,471 ширхэг нэгж эрхийг нийт 4,838,197 төгрөгөөр арилжигдсан байна.

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 2 ширхэг үнэт цаас 200,000 төгрөгөөр арилжигдсан байна.

ТOP-20 индекс 0.71 хувиар буурч, 32314.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,913,211,356,931.56 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж