БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө бараалхав | News.MN

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө бараалхав

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө бараалхав

БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхө бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.07.26) БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фөнхөг хүлээн авч буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, БНХАУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улсын төр, засгийн зүгээс Монгол, Хятадын Иж бүрэн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллах бодлогыг тууштай баримталж буйгаа тэмдэглэн хэллээ.

Ноён Вэй Фөнхө, цаг гарган хүлээн авч уулзаж буй Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд, БНХАУ, Монгол Улсын сайн хөршийн харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй, амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд ихээхэн сэтгэл хангалуун байгааг дуулгав. Тэрбээр, Төрийн тэргүүн Си Зиньпиний зөвшөөрлөөр цар тахлын үед энэхүү айлчлалыг хийж буйгаа дурдаад, хоёр улсын төрийн тэргүүн нарын харилцан тохирсныг ажил хэрэг болгон БНХАУ, Монгол Улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байгаагаа илэрхийлсэн. Цар тахлын нөхцөлд болж байгаа энэхүү айлчлал нь хоёр талын онцгой харилцааны илэрхийлэл хэмээн үзэж буйгаа  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө тэмдэглэн хэллээ.

Хоёр улсын төрийн тэргүүн нар энэ оны долдугаар сарын 16-ны өдөр утсаар ярьж, хоёр улсын харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэх, гүнзгийрүүлэх сонирхлоо нотолж, харилцааны хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлсныг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар онцлов. Хоёр улсын төрийн тэргүүн нар утсаар ярихдаа хоёр улсын харилцааг шинэ агуулгаар баяжуулах хүрээнд Монгол Улсын “Талын зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хөгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн төлөө илүү идэвхтэй ажиллах, БНХАУ-ын тал Монгол Улсаас уул уурхай, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн илүү их хэмжээгээр импортлох, уул уурхай, санхүү, хөдөө аж ахуй, дэд бүтэц, байгаль орчин зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, үлгэр жишээ, чанартай төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг түргэтгэх болон цөлжилт, шороон шуургатай тэмцэх томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх зэрэг чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж байлаа. Төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр хүрсэн эдгээр тохиролцоог бодит ажил хэрэг болгоход монголын тал өндөр ач холбогдол өгч, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллаж буйг Улсын Их Хурлын дарга дурдсан.

Төрийн тэргүүн нар түүнчлэн хоёр талын олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, механизмын хүрээнд явуулж ирсэн ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа нотолсныг тэрбээр мөн тэмдэглэн хэллээ.

Цар тахлын үед БНХАУ-ын эдийн засгийн хөгжил тогтвортой байгааг ноён Вэй Фөнхө онцлоод “Манай улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийн үр ашгийг хөрш улсын хувиар Монгол Улс ч хүртэж, хамтдаа хөгжинө хэмээн найдаж байна. Манай хоёр орны сайн хөршийн найрсаг харилцаа нь эдийн засгийн харилцан ашигтай, үр нөлөөтэй байна гэдэгт итгэлтэй байна. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Та хоёр орны харилцааг өндрөөр үнэлж буйд гүн талархал илэрхийлье” гэлээ. Цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын бүх түвшний харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрнэ гэдэг найдаж байгаагаа тэмдэглэн хэлсэн.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс нь энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг тууштай явуулж, олон улс, бүс нутгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэв.

Батлан хамгааллын салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улс төрийн харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхтэй шууд холбоотой байдгийг мөн онцлон дурдав.

Монгол Улсын “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх хүч чармайлтад БНХАУ-ын зүгээс үнэтэй дэмжлэг үзүүлж,  эмнэлгийн хэрэгсэл, эд материал болон вакцины олон удаагийн тусламж үзүүлсэн, түүний дотор БНХАУ-ын Батлан хамгаалах яамны шугамаар вакцины тусламж үзүүлсэнд талархал илэрхийлэв. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцинаар хүн амынхаа дийлэнх хувийг богино хугацаанд вакцинд хамруулсан нь “Ковид-19”-ийн тархалт, эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэснийг Г.Занданшатар дарга уулзалтын үеэр онцлон тэмдэглэлээ.

Уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэнрүй, Цэргийн төв Зөвлөлийн Тамгын газрын орлогч дарга, хошууч генерал Фөн Мижүнь, Шинжааны цэргийн тойргийн орлогч командлагч, хошууч генерал Яан Линь, Олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Яаньчао нар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ruth 2021-07-26 197.211.58.61

Бөөрөө мөнгөөр ​​зарах, эрүүл байх зөв газрыг хайж буй хүмүүст fortis эмнэлэгт хандаж, бид бөөрөө 760000 доллараар худалдаж авна. [Fortis.hospital.in@gmail.com]

Avatar

zochin 2021-07-26 202.179.25.236

халдвартай тэмцэх хүч чармайлтад гэдэг үг хятад хүн хэрэглэдэг үг үүнийг бид халдвартай тэмцэх их ажлын үед гэж бичиж ярина заавал гадны улсын үг хэллэгийг хэрэглэх ямар шаардлага байна аа

Avatar

Зочин 2021-07-26 202.55.188.84

цэргийнхэн заавал ирж ийм юм ярих сонин л юм.Өөр далд юм байж л байгаа.Зандан дарга нь яагаад ч ойлгохгүй Хүрэл баримал нь дагаж сүржигнэх гээд хэцүү хэцүү.Үр дүн нь хожим харагдана зүгээр.

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-26 150.129.143.152

Америк авгай зүгээр л замынхаа ядаргааг гаргаад явсан юм байна гэж ойлголоо. Нөгөө улиг болсон хүний эрх, трансжендер, мөөмөө унжуулсан феминистуудын хөдөлгөөн, г***, ижил хүйстий эрхийн асуудал г.м. юм ярьж байгаад явсан байх. 1-2 музей үзсэн гэсэн.

Avatar

Зочин 2021-07-26 202.9.40.8

Төрийн хар хайрцагны бодлого гэж нэг юм бий. Түүнийгээ та нараар заалгахгзүй мэдэж байгаа. Хөрш оронтойгоо найрамдалт эвтэй найртай харилцаатай байх нь чухал юмаа

Avatar

Үхэр хар ухааныбодлого 2021-07-26 108.53.177.147

Үмбүү гэж байгаад нядлуулдаг тухай

Avatar

Zochin 2021-07-26 202.179.25.236

ХҮНИЙ САНААГҮЙ ЮМЫГ САНУУЛЖ МУУ ЁРЫГ ЗӨГНӨЖ ХЭРҮҮЛ МАРГААН Ч БИШ ХЭЛЦЭЭ Ч БИШ ЮМ БИЧИХЭЭ БОЛЪЁО СОНИН САНАГДАЖ БАЙНА ОДОО ХЯТАД ГЭХЭЭР Л НЭГ МАНГАС ХАРАГДАЖ БАЙНА МАНГАС БИШ ГЭЖ ХАРЖ БАЙГААД ЗӨВ АЖИЛЛАХ Л ЧУХАЛ БАЙНА.

Avatar

Зочин 2021-07-26 124.158.68.19

Нөгөө Америк авгай нь Гандан ,Чойжин лам Лувсанхайдав музей, г*** л,есби хүний эрх ярьж байгаад хошируулаад явсан .Өөр олигтой юм тоож ярьсангүй юмаа даа .

Avatar

Зочин 2021-07-26 124.158.68.19

Го моо лес бий юу? Кккк

Avatar

Зочин 2021-07-26 124.158.68.19

Хужаагаа дагаад явсан дээр биздээ бүх юм нь хараат болчихсон орон шүү дээ . Тэр холын Америктай мэнд устай явсан дээр биздээ

Avatar

Зочин 2021-07-26 202.9.46.236

Яагаад заавал америкийн талын телеелегчдийн дараа х***а вирустэй уед цэргийхэн ирж бгаа юм болдоо. Хурэлсух сугд 100 сая $ егеед гелег болгосон шиг жоол менге егуулээд монголын амыг таглаж бгаа юм бна даа. х***а дагаж далдагнаж байж дэлхийд мартагдаваа новшнуудаа. Ар дагзан дээр нь барууныхан америкийн цэргийхэн ирээд суучих нь гээд шээс нь гоожих гуж яваа юм бна даа хужаанууд.

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.115

Minii byatshan odoi mori yagaad garahgui bna ve

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж