Шинжаанаас Европ руу экспорт нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Шинжаанаас Европ руу экспорт нэмэгджээ

Шинжаанаас Европ руу экспорт нэмэгджээ

Хятадын баруун хэсгийн бүс нутагт албадан хөдөлмөр эрхлэлт явуулдаг гэх шүүмжлэлийг үл харгалзан Шинжаан-Уйгураас Европын холбоо руу энэ жилийн хагаст экспортолсон бараа бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин нэмэгджээ. Тухайлбал, Хятадаас ЕХ-г чиглэсэн тээвэрлэлт 35 хувиар өссөн болохыг тус улсын гаалийн албаны мэдээлэлд үндэслэн “South China Morning Post” сониноос мэдээлжээ. Үүний дотор улаан лооль, даавуу, нэхмэлийн утас, салхины эрчим хүчний төхөөрөмж зэрэг бараа бүтээгдэхүүнүүд тэргүүлж буй юм.

Европын холбоо эдгээр бүтээгдэхүүний импортыг хориглоогүй боловч албадан хөдөлмөрөөр бүтээсэн барааг зах зээлд нэвтрэх нийлүүлэлтийн урсгалыг хязгаарлах үүднээс шинэ сүлжээ бий болгох хөтөлбөрийг боловсруулж байгаа гэнэ. Энэ оны сүүл гэхэд тус хөтөлбөр эхний байдлаар бэлэн болох аж. Хятадын тал Шинжааны бүс нутагт  хөдөлмөр эрхлэлтийг хүчээр явуулж, хүний эрхийг ноцтой зөрчдөг талаарх аливаа мэдээллийг үгүйсгэсээр ирсэн юм. Харин уйгар угсаатнуудын ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх үүднээс тус бүс нутагт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг нээн ажиллуулдаг гэж мэдэгджээ.

Хятадаас Европыг чиглэсэн экспортын хэмжээ огцом нэмэгдсэн явдлыг мөн өөрөөр тайлбарлаж байгаа юм. Тухайлбал “Covid-19”-ийн нөхцөл байдлаас шалтгаалан түр гацаанд ороод байсан тээвэрлэлт гэнэтийн эргэлтэд орсноор худалдаа ийн нэмэгдсэн байх талтай аж. Үүнээс өмнө 2019 оны мөн үед Хятадаас Европыг чиглэсэн экспортын хэмжээ 103.5 хувьд хүрч байжээ. Цаашлаад хөлөг онгоц тээвэрлэлтийн хамгийн том зах зээл болох Герман улс энэ жилийн эхтэй харьцуулахад Шинжаанаас 143 хувиар илүү бараа бүтээгдэхүүн импортолсон бол тус хэмжээ Италид 32 хувь, Нидерландад 187, Бельгид 1591 хувиар өсчээ.

Энэ нь ЕХ-ны улсууд энэ оны нэгдүгээр сараас зургадугаар сарын хооронд Шинжаанаас нийт 373 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан гэсэн үг. Үүнийг АНУ-руу тээвэрлэсэн барааны үнийн дүнтэй харьцуулахад гурав дахин их үзүүлэлт аж. Харин Шинжаанаас АНУ-ыг чиглэсэн экспортын хэмжээ 20.8 хувиар буурсан боловч хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 30 хувиар өсчээ. Харин Их Британи Европын холбооны бүрэлдэхүүнд багтахаа болиод багагүй хугацааг үдэж буй. Шинжаанаас тус улсыг чиглэсэн экспортын хэмжээ эхний хагас жилийн байдлаар 192.2 хувиар өсчээ. Гэвч Шинжааны экспорт Хятадын нийт худалдааны эдийн засагт багахан 1.6 хувийг  эзэлдэг бөгөөд  Европ руу чиглэсэн Хятадын нийт экспортын хоёр орчим хувийг эзэлдэг байна.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ:  ТHE KOREA TIMES

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж