"Токио 2020 олимпийн алтыг л шүүх гэж ирсэн" | News.MN

"Токио 2020 олимпийн алтыг л шүүх гэж ирсэн"

Токио 2020

"Токио 2020 олимпийн алтыг л шүүх гэж ирсэн"

"Токио 2020 олимпийн алтыг л шүүх гэж ирсэн"

Токиогийн олимпийн жүдо бөхийн тэмцээнийг шүүж буй Т.Энхцэцэгтэй Биеийн тамир, спортын улсын хорооны хэвлэлийн төлөөлөгч тэмцээний үеэр ярилцжээ. Тэрбээр өчигдөр/2021.07.25/ эмэгтэй -52 кг-ийн жингийн алтан медалийн барилдааныг шүүн явуулсан юм.

Абэ Үта, Амандин Бюшард нар алтын төлөө барилдаж, Японы тамирчин Абэ Үта ялсан билээ.

Олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг:

-Токио 2020 олимпийн наадмын алтыг л шүүх гэж ирсэн. Энэ бол миний 20 жилийн мөрөөдөл. Шүүгч болоод 20 жил болсон байна. Алтан медалийн тоглолт шүүсэндээ баяртай. Нэрс гараад л алт шүүхээ мэдэхэд манай шүүгчид надад баяр хүргэсэн. Абэ Үта тэмцээнд цомхон ордог. Түүнийг шүүж үзээгүй байлаа. Шүүе гэж бодож байсан. Темп өндөртэй, зүгээр зогсохгүй ур чадвар шаардсан барилдаан болно гэж бодсон. Өөрийгөө 100 хувь хянаж чадсан. “Би энийг л хийх гэж, шүүх гэж ирсэн” гэж өөртөө гэж хэлж гарсан. Бараг амьсгалж байна уу даа гэмээр тайван байлаа.

Ё.Басхүүгийн өрсөлдөгчийнхөө хөлд хүрч ялагдсан талаар Т.Энхцэцэг:

-Босоогоос мэх хийж байгаа тохиолдолд оноо авах хүртлээ гараараа өрсөлдөгчийнхөө хөлд хүрч болохгүй. Ё.Басхүү өрсөлдөгчөө унагааж байх явцдаа гараараа түлхээд унагаасан. IJF(Олон улсын жүдогийн холбоо) яг л дүрмийнхээ дагуу шүүсэн. Ц.Цогтбаатарт ийм зүйл Тбиллисийн Гранд Сламд тохиосон. Өрсөлдөгч нь түүний хөлд хүрсэн нь удаашруулсан бичлэгээс харагдаж, Ц.Цогтбаатар алтан медаль медаль хүртсэн шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- program- 1+erunxiilugchuur, city MENEJMENT BOLGON DEER OPOLTSOJ 2021-07-26 130.253.28.4

– xotiin darga
– yamduun tomilogo

Avatar

зочин 2021-07-26 103.26.193.183

Шүүгч хийж байгаа л бол эхний тулааныг ч ,эцсийн тулааныг ч адилхан шүүнэ шүү дээ. Онцгойроод байх юм байхгүй.Зарим тэмцээнд шүүгчдийг сугалаагаар шодож сонгодог. Энэ нь илүү шударга байдаг. Токиогийг олимпод ч шүүх шүүгчдээ эрх бүхий шүүгчдээс сугалаагаар сонгосон төрөл байгааг интернетээс уншиж байсан. Олимпод шүүнэ гэдэг өөрөө том аз.

Avatar

Зочин 2021-07-26 202.126.90.74

АЛТЫГ ШҮҮНЭ Ч ГЭХ ШИГ….МАГТАХ ЮМА ОЛЖ ЯДЦЫН

Avatar

Зочин 2021-07-26 172.58.141.187

Chamd hezee ch tiim zavshaan tohuohgui

Avatar

Зочин 2021-07-26 202.126.88.203

Сэтгүүлч отгоноос эхлээд хараас өөр өнгө мэддэггүй амьдралын өнгийг олж харах нүдгүй дуракууд олон юмаа

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.25

Yag ijil hemjeenii buhchuudiig shuuh hetsuu boltoin bile mash jijig yuman dr l nasan turshiinh ni amidral hemjigdeh bolhoor tun hyanamgai hariutslagatai l bh heregtein bn le
Manaihan yalanguya chuluutud mun ch ih shuulteer daruulsan da

Avatar

Зочин 2021-07-26 192.82.71.154

Японы алдар нэрэнд дарагдаж грузиныг торгож алдаа гаргав .монголчууд хэргэмтэнд хөл алддаг нь илэрсэн

Avatar

Няамка 2021-07-26 202.126.89.242

Энэ манай Увсых за юу.

Avatar

Зочин 2021-07-26 66.181.180.152

Танд амжилт хүсье. Сайхан бна.

Avatar

Зочин 2021-07-26 202.21.108.163

Монголчууд мундаг байнаа. Олимпын шүүгчээр хүртэл ажиллаж алтан медалын тэмцээнийг шүүж байгаа нь бахархууштай. Тамирчид ч медаль аваад сайхан л байна.

Avatar

Иргэн 2021-07-26 150.129.142.117

Ажлын амжилт хүсэн баяр хүргэе

Avatar

зочин 2021-07-26 192.82.80.40

Даруухөн сайхан бүсгүйд амжилт

Avatar

Зочин 2021-07-26 103.57.95.26

бүлтэр.хэнийг ч шүүсэн яадгын

Avatar

Зочин 2021-07-26 103.229.121.159

чамд хэнийг ч шүүх эрх бхгү 🤣😅😅🤣

Avatar

Bat 2021-07-26 66.181.161.61

Mal mini chamd harin chamd heniig ch shuukh erkh baihgui. Enkhtsetseg bol chinii hajuud bumburtsugiin bukhchuudiig shuuj densleh erkhtei shuu

Avatar

Зочин 2021-07-26 66.181.184.248

Чамд заяа чигь дутна ! За….!!!!! Тэнэгээ!!!!

Avatar

Зочин 2021-07-26 66.181.168.8

ataarhagch

Avatar

Зочин 2021-07-26 59.153.115.34

Ene busgui chamshig yumtai zuirlehgui ulsiinhaa neriig gargaj yavj bna . medrel muut busdad tengee b** gaihuul

Avatar

зочин 2021-07-26 202.126.89.50

Чамд огт падгүй , олимп дэлхийн зэрэглэлийн 16 хан шүүгч шалгаруулаж авахад багтсан гайхалтай бүсгүй !!! Хэнийг , хэнээр шүүлгэхээ олон улсын жүдо бөхийн холбоо шийддэг юм , чамаар заалгахгүй , орк минь !!!!

Avatar

зочин 2021-07-26 66.181.161.39

Хөөрхөн хүүхэн, сайн шүүгч бахархаж байна

Avatar

Нүдэнд дулаахан аятайхан эмэгтэй юм 2021-07-26 139.5.217.189

Амжилт хүсье

Avatar

Хотын уугуул иргэн 2021-07-26 150.129.143.152

Монгол бүсгүй Олимпийг шүүж байх нь сайхан л харагдаж байнлээ. Тэрээр бас Монгол эмэгтэй хүний дүр төрх буюу имижийг бас эерэг талаас нь гаргаж байна гэж ойлгож байна. Улс орны нэр хүндийг өргөж байдаг 2-3 -хан хүчин зүйлийн нэг нь спорт шүү дээ Энхцэцэгт ажлын том амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж