"Токио 2020 олимпийн алтыг л шүүх гэж ирсэн"

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Токио 2020

"Токио 2020 олимпийн алтыг л шүүх гэж ирсэн"

"Токио 2020 олимпийн алтыг л шүүх гэж ирсэн"

Токиогийн олимпийн жүдо бөхийн тэмцээнийг шүүж буй Т.Энхцэцэгтэй Биеийн тамир, спортын улсын хорооны хэвлэлийн төлөөлөгч тэмцээний үеэр ярилцжээ. Тэрбээр өчигдөр/2021.07.25/ эмэгтэй -52 кг-ийн жингийн алтан медалийн барилдааныг шүүн явуулсан юм.

Абэ Үта, Амандин Бюшард нар алтын төлөө барилдаж, Японы тамирчин Абэ Үта ялсан билээ.

Олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг:

-Токио 2020 олимпийн наадмын алтыг л шүүх гэж ирсэн. Энэ бол миний 20 жилийн мөрөөдөл. Шүүгч болоод 20 жил болсон байна. Алтан медалийн тоглолт шүүсэндээ баяртай. Нэрс гараад л алт шүүхээ мэдэхэд манай шүүгчид надад баяр хүргэсэн. Абэ Үта тэмцээнд цомхон ордог. Түүнийг шүүж үзээгүй байлаа. Шүүе гэж бодож байсан. Темп өндөртэй, зүгээр зогсохгүй ур чадвар шаардсан барилдаан болно гэж бодсон. Өөрийгөө 100 хувь хянаж чадсан. “Би энийг л хийх гэж, шүүх гэж ирсэн” гэж өөртөө гэж хэлж гарсан. Бараг амьсгалж байна уу даа гэмээр тайван байлаа.

Ё.Басхүүгийн өрсөлдөгчийнхөө хөлд хүрч ялагдсан талаар Т.Энхцэцэг:

-Босоогоос мэх хийж байгаа тохиолдолд оноо авах хүртлээ гараараа өрсөлдөгчийнхөө хөлд хүрч болохгүй. Ё.Басхүү өрсөлдөгчөө унагааж байх явцдаа гараараа түлхээд унагаасан. IJF(Олон улсын жүдогийн холбоо) яг л дүрмийнхээ дагуу шүүсэн. Ц.Цогтбаатарт ийм зүйл Тбиллисийн Гранд Сламд тохиосон. Өрсөлдөгч нь түүний хөлд хүрсэн нь удаашруулсан бичлэгээс харагдаж, Ц.Цогтбаатар алтан медаль медаль хүртсэн шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
83
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж