Денкфарм "Зүрх Мартахгүй" төсөлд 100 сая төгрөгийн хандив өргөлөө | News.MN

Денкфарм "Зүрх Мартахгүй" төсөлд 100 сая төгрөгийн хандив өргөлөө

Денкфарм "Зүрх Мартахгүй" төсөлд 100 сая төгрөгийн хандив өргөлөө

Денкфарм "Зүрх Мартахгүй" төсөлд 100 сая төгрөгийн хандив өргөлөө

Дэлхий дахиныг хамарсан COVID-19 халдварын улмаас улс орнууд хилээ хааж, гадны оронд мэс засал хийлгэх боломж хязгаарлагдсанаар, зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхдүүдийн амь нас дээсэн дөрөөн дээр ирсэн энэ үед үнэ төлбөргүй мэс засал эхлүүлж, бяцхан зүрхнүүдийг аврах энэрэнгүй сайхан үйлсийг зүрх судасны их эмч, АУ-ы доктор, МУ-ын гавьяат эмч Б.Болдсайхан эмч санаачилж, “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхдүүдийг илрүүлж оношлох, эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх зорилготой “Зүрх мартахгүй” төслийг өнгөрсөн оны 5 дугаар сард эхлүүлжээ.

Төслийг эхлүүлснээс хойш энэхүү сайн үйлсийн төсөлд  нэр бүхий олон байгууллага, хувь хүмүүсээс  хандив өргөж байгаагийн нэг нь ХБНГУ-ын Денкфарм компани боллоо.

ХБНГУ-ын Денкфарм компани нь 1998 оноос эхэлж Монгол улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж эхэлсэн бөгөөд Монгол дах  Денкфарм компаний албан ёсны төлөөлөгчийн газрын мэргэжлийн баг хамт олон нь эмч мэргэжилтнүүд болон хэрэглэгчдийг бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, сургалтаар ханган ажиллаж байна.

Үүгээр зогсохгүй Денкфарм компани нь нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх хүрээнд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон ажлуудыг  санаачлан амжилттай хэрэгжүүлэн ажиллахын зэрэгцээ бусад төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллаж, дэмжлэг тусламж үзүүлсээр ирсэн.

Энэ удаа  зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхдүүдийг илрүүлж оношлох, эх орондоо үнэ төлбөргүй эмчлэх зорилготой "Зүрх Мартахгүй" төсөлд Денкфарм компани 100 сая төгрөгийн эмийн бүтээгдэхүүн хандивлав. Эдгээр эмийн бүтээгдэхүүн нь зүрхний өвчтэй хүүхэд болон насанд хүрэгчид удаан хугацаанд ууж хэрэглэдэг нэн шаардлагатай боловч олдоц багатай  эмүүдийн нэг гэдгийг төслийг санаачлагч Б.Болдсайхан эмчийн зүгээс онцолж баярласнаа илэрхийлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж