Хорих ангийн даргад сахилгын шийтгэл оноожээ

Хуучирсан мэдээ: 2010.08.13-нд нийтлэгдсэн

Хорих ангийн даргад сахилгын шийтгэл оноожээ

ШШБЕГ-ын харъяа 409 дүгээр хорих ангийн дарга, дэд хурандаа Ш.Булган 2007-2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн зөрчилд  Авлигын эсрэг хуулийн 13.5-д заасан үндэслэлээр хариуцлага тооцуулахаар Авлигатай тэмцэх газраас наймдугаар сарын 2-нд ШШБЕГ-ын дарга, хурандаа М.Ганхүүд хандахад, тэрээр “Ш.Булганд сахилгын шийтгэл оногдуулсныг мэдэгдэе” гэсэн хариу ирүүлжээ. Ш.Булган нь өөрийн нэр дээр бүртгэлтэй орон сууцны байрууд мэдүүлээгүй мөртлөө өөрийн дүүгийн нэр дээр бүртгэлтэй авто машиныг өөрийнх мэтээр мэдүүлсэн, мөн өөрт байхгүй малын тоо толгойг зохиомлоор нэмэгдүүлж мэдүүлсэн, банкинд байхгүй хадгаламжаа байгаа мэтээр худал мэдүүлсэн нь өөрийнх нь өгсөн тайлбар болон бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагаагаар нотлогдсон юм. Тиймээс хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн нь тогтоогдсон дээрх даргад гаргасан зөрчлөөс нь хамаарч Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13-5-д заасан үндэслэлээр буюу хөрөнгө, орлогоо санаатай худал мэдүүлсэн бол ажлаас нь халах, огцруулах, түдгэлзүүлэх үндэслэл болно гэсэн заалтын дагуу хариуцлага тооцуулахаар хандсан байна. Гэвч түүнд удирдах дээд байгууллага нь буюу ШШБЕГ-ын дарга эрх мэдлийнхээ хэмжээнд сахилгын шийтгэл оногдуулан шийдвэрлэжээ.

Н.Түвшин
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж