ИРГЭД: Орон сууцны нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй | News.MN

ИРГЭД: Орон сууцны нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй

ИРГЭД: Орон сууцны нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй

ИРГЭД: Орон сууцны нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй

Тайгам-Алтай ХХК  нь барилгын материалын үнэ өссөнтэй холбогдуулан IV ээлжийн орон сууцны захиалагч нарынхаа гэрээнд өөрчлөлт оруулахаар болсныг мэдэгдсэн. Тус компани м.кв-ын үнээ тодорхой хэмжээгээр нэмэхээр болсныг “Орон сууцны гэрээгээ зөрчсөн, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй айлуудтай харилцан тохиролцох байдлаар м.кв-ын үнээ нэмнэ” гэдгээ илэрхийлж буй. Харин орон сууцаа хүлээсэн захиалагч нар гэрээний өөрчлөлтөд тусгасан  үнийн нэмэгдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Тэдний төлөөлөл дараах байр суурийг илэрхийллээ.


Иргэн  Ц.МЯНГАНБАЯР: 

-Тайгам-Алтай ХХК-ын IV ээлийн 660 айлын орон сууцанд захиалга өгч, 2018 оны оны наймдугаар сард гэрээгээ байгуулсан. Гэрээний дагуу нийт 68 мкв гурван өрөө орон сууц 2020 оны гуравдугаар улиралд ашиглалтад орохоор байсан. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна.  Би хоёр өрөө байраа зарж урьдчилгаа 30 хувийн төлбөрөө төлсөн. Гэвч бүтэн жил түрээсийн байраар амьдарч байна.  Сард 750 мянган төгрөг түрээсийн төлбөрт төлдөг. Миний хувьд 128 сая төгрөгөөс  30 хувь буюу 38 саяыг нь  хугацаа алдахгүй төлсөн. Үлдэгдэл 70 хувийн төлбөрийг орон сууцны гэрчилгээ гарсны дараа ипотекийн зээлд хамрагдах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдөр тухайн үед гэрээ хийсэн м.кв-ын үнээс даруй 550 мянган төгрөгөөр үнээ нэмлээ. Анх м.кв нь 1.9 сая төгрөгөөр гэрээ байгуулсан ч 2.7 сая болгож байна. Ингэснээр  37 сая 400 мянган төгрөг  нэмж бэлнээр төлөхөөр болж байна. Зөвхөн 1 м.кв үнийг 550 мянгаар нэмж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.  Компанийн зүгээс цар тахлын хүндрэл, барилгын материалын үнийн хөөрөгдлөөс болж үнээ нэмж байгааг тайлбарлаж байгаа юм. Уг нь 2018 онд орон сууцны захиалгаа авч 2020 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Цар тахал дотоодод 2020 оны арваннэгдүгээр сард бүртгэгдэж, хил гаальтай холбоотой үнийн хөөрөгдөл энэ оны зургадугаар сард өссөн. Тэгэхээр Тайгам-Алтай ХХК-тай гэрээ байгуулснаас хойш жилийн дараа үнэ нь өсч байгаа тул цаг хугацааны хувьд уялдаа холбоогүй шалтгаанаар м.кв-ын үнээ нэмж захиалагч нарыг хохироож байна.

Иргэн Б.ХАЛИУНАА: 

-Тайгам-Алтай ХХК-иас IV ээлжийн орон сууц 2020 оны зургадугаар сард ашиглалтад орно гэдгийг хэлж байсан. Одоо 2021 оны долдугаар сард ашиглалтад ороогүй. Хугацаа алдсан шалтгааныг цар тахал, хил гаалийн хүндрэл барилгын материалын үнийн хөөрөгдөлтэй холбон тайлбарлаж байгаа юм. Хамгийн гол нь, байр ашиглалтад орохоос өмнө тухайн үеийн үнээ гэнэт нэмэж 1.9 сая төгрөгөөс 2.7 сая төгрөг болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Жишээ нь, Нэг айлаас 16 сая нэмэлтээр авч байна гэж тооцвол  дунджаар  500 гаруй айлаас найман тэрбумыг нэмэлтээр биднээс авч байна. Төлбөрөө 100 хувь төлсөн айлуудаас хүртэл нэмэлтээр мөнгө авч байна. Компани гэрээний хугацаа зөрчсөн айлуудын м.кв нэмэхээр болсон нь ташаа мэдээлэл. Гэтэл бидэнд орон сууц хугацаандаа ашиглалтад оруулаагүй алданги төлбөр ч төлөөгүй. Өмнө нь ч бас Олимп хотхоны захиалагчдад ийм асуудал үүсч байсан юм билээ. Тайгам-Алтай компани Олимп хотхоныг ашиглалтад оруулахаас өмнө м.кв-ын үнээ нэмснийг захиалагч нар эсэргүүцэж шүүхийн байгууллагад хандсан. Шүүхээс компани үндэслэлгүйгээр үнээ нэмснийг тогтоосон байдаг. Хэдийгээр Тайгам-Алтай компани  олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан ч олон жил иргэдийг залилаад сурчихсан юм байна.

Иргэн Ж.ГАН-ОЧИР: 

– Цар тахлын улмаас эдийн засаг хямарсныг ойлгож байгаа ч нэг хүн 16 сая төлөх боломжгүй. Миний хувьд урьдчилгаа  30 сая төлчихөөд байхад өнөөдрийг хүртэл орон сууцандаа орж чадаагүй. Дээр нь нэмэлтээр 16 сая төлөхөөр болж байгаа нь боломжгүй. Нэг хүн 16 сая бэлнээр төлөх ямар ч боломжгүй. Санал нийлэхгүй бол м.кв үнийг нэмж 500 мянган төгрөгөөр тооцно гэж байгаа нь сүрдүүлэг. Гэрээгээ цуцлая гэхэд алданги төл, урьдчилгаа төлбөрөө байр зарагдсны дараа л ав гэдгийг компани хэлж байгаа юм. Надтай адилхан захиалагч нар харилцан тохиролцъё гэхэд нэг нэгээр нь уулздаг, загнадаг, ойлголцдоггүй. Хэрэв Covid-19-өөс өмнө төлөвлөсөн хугацаандаа айлуудаа оруулсан бол өнөөдөр ийм асуудал гарахгүй. Тус компани өөрсдөөс шалтгаалсан алдаагаа хувь хүн дээр хариуцуулж байна. Би 2020 оны дөрөвдүгээр сард “Тайгам-Алтай” ХХК-тай гэрээ байгуулсан ч түрээсийн байраар амьдарч байна. Дахин банкнаас зээл авах боломжгүй. Зээл авч байрны урьдчилгаа өгсөн. Төлөвлөсөн бүх зүйлийг нурааж байна. Уг нь  “Тайгам-Алтай” ХХК нь олон жил үйл ажиллагаа явуулсан найдвартай компани гэдэг үүднээс захиалга өгсөн.

Иргэн Б.БАТСАЙХАН: 

– Анх гэрээ байгуулахад анзаараагүй юм билээ. Гэрээний 3.5-д “Барилгын материал 5 хувиас дээш өссөн тохиолдолд хоорондоо харилцан тохиролцож үнээ нэмнэ” гэж заасан юм билээ. Өнөөдрийн нөхцөлд бидэнтэй харилцан тохиролцохгүйгээр үнийн нэмэгдлээ тулгаж байгаа нь гэрээг зөрчиж байна. Миний хувьд үнийн нэмэгдлийг ямар ч тохиолдолд хүлээн зөвшөөрөхгүй. Би 169 сая төлөхөөс урьдчилгаа 55 саяыг нь  бэлнээр төлсөн. Орон сууцандаа ороход 13 сая бэлнээр төлж, үлдэгдлийг ипотекийн 6 хувьд орохоор төлөвлөсөн. Гэтэл компанийн зүгээс миний  захиалсан байрны м.кв тутамд 350 мянган төгрөг нэмж 20 гаруй сая нэмэгдэж байна. Өмнөх 13 саяас гадна 20 сая нэмж төлөхөөр болбол  арванхоёрдугаар сард байрандаа орохоос өмнө бэлнээр 30 орчим сая төлөх боломжгүй. Над шиг ийм асуудалтай олон хүн байна. Мөнгөө буцааж авъя гэхэд эргүүлж 100 хувь өгөхгүй, шат дараатай өгнө гэвэл аль ч үгүй болохоор байна. Ипотекийн зээлээ тулгачихаар дахиад зээлд хамрагдах боломжгүй. Олон жил үйл ажиллагаа явуулсан найдвартай компани гэж итгэж болдоггүй юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-26 202.126.88.33

Gereegeer zaasan hugatsaand bairandaa orno gd buh zuilee tuluvlusun bsan nursan, bairaa zarsan huuhduudee avaad aimagt aaviindaa bna iim bhd mungu nemej tul geh yum ingej humuusiig tuilduulj boloh u icheesei

Avatar

Иргэн 2021-07-26 66.181.161.75

4р ээлжийн баригдсан байраа хурдан ашиглалтанд оруулаад, дараагийн захиалгаа хэл амгүй авах нь чухал байх гэж бодож байна.

Avatar

зочин 2021-07-26 202.179.25.90

Иргэд дээ Зөвлөхөд,,,,,,,, Баригдаж буй барилгуудад Битгий захиалга өгч бай, манай Баоилгын компаниуд үнэхээр Найдваргүйгээс гадна Иргэн Барилгын компани хоорондын Гэрээ барилгын компанидаа ашигтайгаар хийгддэг учраас Иргэд эцэст нь Хохирч үлддэг Жишээ зөндөө байдаг шүү дэ, Бэлэн шинэ Байр орон сууцнууд гадуур зөндөө л байдаг ш дээ,

Avatar

Зочин 2021-07-26 59.153.86.7

yu be arai buchee 100 huwi tolboroo tolson vaihad vniin nemegdel gej n dahin mongo nehej bna geree hiihdee 100 huwi tolson bol ymarch asuusalgvi gesen bizdee gereegee fsufsalj.mongoo awmaar bna bvren 2 jil hvleelee bid bairaa hvleej ailiin oroo holsiid ywj bna johirch bna chdee esergvvfsej bna mongoo bufsaaj awiyaa gereegee fsufslmaar bna

Avatar

АЛУУЧИН ЦЭРЭНЧИМЭДЭД... 2021-07-26 192.82.84.43

ТАЙГАМ АЛТАЙ ГЭЖ ЦАДДАГГҮЙ, СУРДАГГҮЙ, ЧАДВАРГҮЙ, ӨСӨХИЙН ӨЛӨН НЬ ГАРДАГГҮЙ ЭЗЭН НЬ ГЭЖ СОГТУУГААР ХОЁР ГУРВАН ХҮН ДАЙРЧ АЛСАН а******н БАЙНА. ЦЭРЭНЧИМЭД ДАВААСҮРЭН 2 ЛАЛРАА ОЛИМПЫН ДУНДАХ ГАЗРЫГ ХЭЗЭЭ ЧӨЛӨӨЛЖ ЭНЭ ОЛОН ТҮМЭНД ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛУУЛАХ ГЭЖ БАЙНА?

Avatar

Тайгам Алтай ХХк-ийн Нягтлан бодогч Л.Ганган-Алтай 2021-07-26 202.70.34.244

хохь чинь л гэе даа.

Avatar

Зочин 2021-07-26 202.21.107.108

luivardaad garshchihsan company um bna l daa.

Avatar

Эв нэгдэлтэй байж сайн хуульч өмгөөлөгч олж авахгүй бол ................. 2021-07-26 103.229.123.4

Тайгам-Алтайн эзэн Бүргэдээ гэж бөх байдаг компаний захирал Даваасүрэн. Алтай хотхоны 2-3 ээлжийн барилга дээр анх гэрээ байгуулахдаа иргэдтэй м2 авсан хэмжээг тогтоосон байсан. Гэтэл яг байрны ордер өгөхдөө талбай хэмжээг бууруулан тооцно гээд 2012-2014 оны байр авсан айл бүрээс 3-5 м2 дутаж гэрээ байгуулсан иргэд мөнгөө буцааж авна гээд эхлээд ШӨХГ хандаж дэмжлэг аваад хамт тэмцсэн боловч. ШӨХГ маань энэ асуудлаар шүүүх дээр ялагдаж бидний олон иргэд хохироод үлдсэн дээ.

Avatar

Зочин 2021-07-26 202.70.44.46

Ийм асуудлыг л шийдэх гэж шүүх байдаг юм шүү дээ

Avatar

Зочин 2021-07-26 192.82.85.56

аймаар юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж