АН: Нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарыг дэвшүүлнэ | News.MN

АН: Нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарыг дэвшүүлнэ

АН: Нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарыг дэвшүүлнэ

АН: Нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарыг дэвшүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нөхөн сонгуулийн талаар мэдэгдэл хийж, АН-ын дарга, тамга тэмдгийн асуудлыг нэг талд нь гаргахыг уриалав. Тэрбээр “Ардчилсан намыг нэгтгэх, нэг даргатай, тамгатай болгох зорилгоор онц их хурлыг хуралдуулахаар 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах үйл явц амжилттай өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянган гишүүн гарын үсэг зуржээ. Зарим аймаг дүүрэгт дунд шатны хурган дарга нар гарын үсэг зурахыг бойкотлож байгаа. Гарын үсэг цуглуулж буй гол зорилго бол дээрээ дарга нар эв нэгдэлгүй байж болно. Хамгийн гол нь гишүүд эв нэгдэлтэй байгаа гэдгийг харуулах зорилготой.

Хоёрдугаарт, аравдугаар сарын 10-ны өдөр болох нөхөн сонгуулийн хуулийн хугацаа дөхөж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар АН хоёр нэр дэвшигчийг СЕХ-д өгсөн. Үүний үр дүнд нэг нь нөгөөдөө “дэгээ” тавих замаар сонгуульд хариуцлагагүй оролцож, таван хувийн санал авсан. Энэ нөхцөл байдал их хурлын нөхөн сонгуульд дахин давтагдах нь. Нөхөн сонгууль бол АН-ын эргэн сэргэх гол цэг. Маш хариуцлагатай оролцох ёстой. Наймдугаар сарын 10-ны өдөр намууд СЕХ-д албан бичгээ өгөх ёстой. Гэтэл АН дахиад хоёр албан бичиг өгөхөөр болж байна. Эв нэгдлээ хангаагүй байна.

Есдүгээр сарын 2-ны өдөр нэр дэвшигчээ тодруулж албан бичгээ өгнө. Энэ үед С.Эрдэнийн АН Б.Гарамгайбаатар нэр дэвшигчийг, О.Цогтгэрэл нь М.Хүдэрбаатар нэр дэвшигчийг дэвшүүлэх нь. Тэгэхээр хоёр бичиг өгөх нь МАН-ын мэхэнд орж буй юм.

МАН-ын үүнийг хүсч байгаа. Эв нэгдэлгүй хоёр талдаа байвал бор халзан төлөг ч гарна гэж тооцож байгаа. С.Эрдэнэ намаа хагаралдуулж, удирдаж байна. Нөгөө хэсэг  хүмүүс нь МАН-тай аятайхан байвал АН-ын тамгыг бидэнд өгнө гэсэн горьдлогоор хандаж байгаа нь буруу. Бид дотоод асуудлаа өөрсдөө шийдэх ёстой болохоос биш МАН-аар шийдүүлдэггүй юм.

Тиймээс дарга нар асуудалд нухацтай хандаж жирийн гишүүдийн хүслийн дагуу эв нэгдэлтэй байхыг уриалж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЦЭНЭГ НЬ ДУУСЧИХСАН ГАРАМГАЙБААТАР МЭТ ХЭРЭГГУЙ ДЭЭ 2021-07-26 103.26.194.171

АН -д ХЭРЭГГУЙ УЛСАД Ч ХЭРЭГГУЙ ГАРАМГАЙБААТАР МЭТИЙН ЦЭНЭГ НЬ ДУУСЧИХСАН ЗЭВЭРЧИХСЭН УЛСЫГ ДЭВШУУЛЖ ЗАЙ БОГЛООД ХЭРЭГГУЙ МАН ШИГ ЗАЛУУЧУУДАА ДЭВШУУЛЭЭЧЭЭ ЗОНДОО Л ЗАЛУУЧУУД БАЙНА

Avatar

Зочин 2021-07-26 202.9.40.8

Бусдаас буруугаа хайдаг АН. та нар ерөөсөө ухаажиж буурь суухгүй юмаа. Хоорондоо үеийн үед эв нэгдэлгүй явж ирчихээд энэ бүхэн МАН-+ын явууллага гэж ичих ч үгүй ярьдаг. Пүрэвдоржийн ярьж энэ сайтын бичсэнээр бол АН-ын тамгыг МАН-ынхан авчихаад өгөхгүй байгаа юм байна. л даа. Тамгаа авахын тулд нэг тал нь МАН-ынханд тал засаад байгаа юм байх. Тэнэг хүн ч үүнд итгэхгүй. МАН-ынхны үгээр явж хоорондоо хагарлддаг бол та нар ойгүй тэнэгийнх шүү. Танай нам тараа тар

Avatar

Зочин 2021-07-26 64.119.19.251

МАН-н мэхэнд орлоо !! гээл гуцах юм. Өөрсдөө л хоорондоо байлдаад байгаа биз дээ. Яах гэж дандаа бусдыг буруутгаж байдаг юмб. Өөрсдөөсөө бурууг олж засахгүй юм бол та нар бүрмөсөн сөнөх нь тодорхой.

Avatar

Зочин 2021-07-26 150.129.143.52

Ялах хүсэл огт алгаа. Оюунбаатар л ялалт авчирах нь үнэн шүү дээ

Avatar

зочин 2021-07-26 64.119.25.100

АН арай л юмаа явж явж Гарамгай лууварчин байхдаа яахав дээ Эрдэнэ лав зүгээр биш байна мэдээж юмыг л хийгээд байх юм өөрт нь л ашигтай бол улс орон хамаагүй юм шиг байна

Avatar

Зочин 2021-07-26 150.129.143.152

Б.Гарамгайбаатар шоронгоос гарчихсан юм уу… Самурай бондны эрлэг…

Avatar

зочин 2021-07-26 64.119.25.100

нөгөө балай гарамгай биш биздээ нойрноосоо сэрээрэй

Avatar

Зочин 2021-07-26 195.46.106.44

Юу вэ Гарамгайбаатар луйварчин чинь одоо хүртэл сул яваа юм уу. Улсыг залилаад зам барина гээд баахан мөнгө давхар цохисон нь баригдаад сүйд майд болоод байсан юу болсон юм бэ. Энэ хууль, шүүхээр тоглодог мөнгөтэй хэдэн хулгайч байнаа. Хууль дийлэхгүй бол тэнгэрийн гэсгээл гэж нэг айхтар юм бий дээ.

Avatar

Sergln 2021-07-26 109.70.100.27

эмэгтэй ажилтан үүдэндээ суулгаж бахаа хангагдаг У.Хүүк /Нас 53/ одоо болноо, зальжин энерги сорогч этгээд элдвээр ордонд дарамтлахаа бас зогсоо, ёрын гийгүүлэгч ухаантай юм бол…

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.92

hentiin 2 tenegiig ner devshuulej AN-aa bulshlah heregtei,bur dood tsegtei hureed ergeh ni ok.1ni ulaan luivarchin tenderiin,nuguu ni ulaan uv zalgamjlagch JAPAN ovoo,emeegiin goe,goe hurdan dood tsegtei ochihod ene 2 yag tohirno

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.92

gazar ,gazriin teneguud gants 1-eeree baihad,hentiin teneguud hos hosooroo baih uim

Avatar

Зочин 2021-07-26 64.119.26.33

Tur zasag ch hos hosooroo Hvvk,Oyuk geed

Avatar

Зөвсанаа 2021-07-26 202.70.34.70

зам барих, засах тендер нэрээр Мон Роуд олон тэрбум төгрөгийг улсаас завшсан этгээд бол Гарамгай балаг хүүгийн хамтаа юм. Шорон оронд бас суухгчаан болоод уснаас хуурай гараад ирсэн, төсвийн мөнгө бол будаа болсон. АН ямар шалгуураар Гарамгайбалаг аа нөхөн сонгуульд дэвшүүлж байгаа юм бол доо. Энэ байдлаар АН явбал хөрснөөс арчигдана даа арчигдана. оронд нь ХҮН нам орон зайг эзлэх тун дөхөм байна.

Avatar

xaxa 2021-07-26 66.181.170.73

Erdene nuhun songuild uuruu ner devshij bgadgui shuu

Avatar

Зочин 2021-07-26 202.9.47.46

Бах мэлхийг хурдан үхэж далдраасай

Avatar

Зочин 2021-07-26 192.82.92.65

Хохь чинь дээ. Нам дотроо учраа ол гээд хичнээн хэлж байгаа биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж