АН: Нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарыг дэвшүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

АН: Нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарыг дэвшүүлнэ

АН: Нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар, М.Хүдэрбаатар нарыг дэвшүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нөхөн сонгуулийн талаар мэдэгдэл хийж, АН-ын дарга, тамга тэмдгийн асуудлыг нэг талд нь гаргахыг уриалав. Тэрбээр “Ардчилсан намыг нэгтгэх, нэг даргатай, тамгатай болгох зорилгоор онц их хурлыг хуралдуулахаар 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах үйл явц амжилттай өрнөж байна. Өнөөдрийн байдлаар 50 мянган гишүүн гарын үсэг зуржээ. Зарим аймаг дүүрэгт дунд шатны хурган дарга нар гарын үсэг зурахыг бойкотлож байгаа. Гарын үсэг цуглуулж буй гол зорилго бол дээрээ дарга нар эв нэгдэлгүй байж болно. Хамгийн гол нь гишүүд эв нэгдэлтэй байгаа гэдгийг харуулах зорилготой.

Хоёрдугаарт, аравдугаар сарын 10-ны өдөр болох нөхөн сонгуулийн хуулийн хугацаа дөхөж байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар АН хоёр нэр дэвшигчийг СЕХ-д өгсөн. Үүний үр дүнд нэг нь нөгөөдөө “дэгээ” тавих замаар сонгуульд хариуцлагагүй оролцож, таван хувийн санал авсан. Энэ нөхцөл байдал их хурлын нөхөн сонгуульд дахин давтагдах нь. Нөхөн сонгууль бол АН-ын эргэн сэргэх гол цэг. Маш хариуцлагатай оролцох ёстой. Наймдугаар сарын 10-ны өдөр намууд СЕХ-д албан бичгээ өгөх ёстой. Гэтэл АН дахиад хоёр албан бичиг өгөхөөр болж байна. Эв нэгдлээ хангаагүй байна.

Есдүгээр сарын 2-ны өдөр нэр дэвшигчээ тодруулж албан бичгээ өгнө. Энэ үед С.Эрдэнийн АН Б.Гарамгайбаатар нэр дэвшигчийг, О.Цогтгэрэл нь М.Хүдэрбаатар нэр дэвшигчийг дэвшүүлэх нь. Тэгэхээр хоёр бичиг өгөх нь МАН-ын мэхэнд орж буй юм.

МАН-ын үүнийг хүсч байгаа. Эв нэгдэлгүй хоёр талдаа байвал бор халзан төлөг ч гарна гэж тооцож байгаа. С.Эрдэнэ намаа хагаралдуулж, удирдаж байна. Нөгөө хэсэг  хүмүүс нь МАН-тай аятайхан байвал АН-ын тамгыг бидэнд өгнө гэсэн горьдлогоор хандаж байгаа нь буруу. Бид дотоод асуудлаа өөрсдөө шийдэх ёстой болохоос биш МАН-аар шийдүүлдэггүй юм.

Тиймээс дарга нар асуудалд нухацтай хандаж жирийн гишүүдийн хүслийн дагуу эв нэгдэлтэй байхыг уриалж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж