Миний сүлжээ дэлгүүрийн бүсийн менежер Э. Сэр-Од: Хамгийн сүүлд 2021.04.01-нд салбарууд хариуцсан бүсийн менежер албан тушаалд хүрсэн. Одоо 45 хүний бүрэлдэхүүнтэй гурван дэлгүүр хариуцан ажиллаж байна.
-Өөрийгөө тoвч танилцуулаад хөтөлбөрт анх хэрхэн хамрагдаж байсан талаараа ярьж өгөөч?
-Сайн байна уу,
Намайг Элбэгжаргал овогтой Сэр-Од гэдэг. Би ОХУлсад Тюменский нефтегазовый государственный университет-д Нефть ба газын инженер мэргэжлээр төгссөн. Өөрийн багын хүсэл мөрөөдлөөрөө хөтлөгдөн Бизнес, худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж эхэлсэн.
2019 оноос Бизнесийн удирдлагаар магистр хамгаалах зорилгоор Солонгос улсыг зорих гэж байсан боловч Covid19 цар тахлын улмаас улс эх орон гэр бүлээ орхиж явж чадаагүй бөгөөд цаашдын төлөвлөгөө гарган ажлын байр нэлээдгүй хайж эхэлсэн зорилт Урт хугацаагаар тогтвортой ажиллаж байгууллагын нэгээхэн хэсэг /үнэт зүйл байх/ болох байсан. Хэдий нефть мэргэжилтэй ч гэсэн өөрийн хүсэл сонирхол минь худалдаа үйлчилгээний байгууллага, хүнтэй харилцах байсан юм. Маш олон зарын дунд Миний Ирээдүй Миний гарт гэсэн хөтөлбөрийн удирдамж нүдэнд тусаж сэтгэлд гал асаах шиг болсон Сургалтын сонгон шалгаруулалт эхлэлээсээ дуусах хүртлээ маш сонирхолтой өрсөлдөөнтэй байсан ёстой л нэлээн шигшсэн дээ…
Хувь хүн болон багаар ажиллах чадвар бусдыгаа манлайлах ур чадваруудыг илүү голчилж шалгаруулсан. 3 дахь шат буюу хамгийн сүүлийн шалгаруулалт байгууллагын удирдлагуудтай уулзах байсан Би шууд л энэ амласан амлалт цалин хөлс ажлын байр үнэхээр бодитой юу ? гэж эргэлзэнгүй асуухад бүгд бодитой амлаж чадна гэсэн Захирлын үг ерөөсөө сэтгэлээс гардаггүй. За тэгвэл би ажиллахад бэлэн байна, та бүхэн надад итгэвэл би итгэлийг нь алдахгүй хичээх болноо гээд л итгэл дүүрэн ажиллаж эхэлсэн дээ.
-Одоо хийж байгаа ажлынхаа талаар ярьж өгөөч?
-Хөтөлбөр маань шалгаруулалт дуусаад 2020.09.01нд ажлын хамгийн эхний өдрөөс эхлэн дэлгүүр дээр бүхий л шат дамжлага албан тушаалд ажиллаж салбар бүрийн онцлог болон давуу талуудтай танилцсаар ирсэн. Хамгийн сүүлд 2021.4.01-нд салбарууд хариуцсан бүсийн менежер албан тушаалд хүрсэн. Одоо 45 хүний бүрэлдэхүүнтэй гурван дэлгүүр хариуцан ажиллаж байна.
Бүсийн менежер нь хариуцсан салбаруудынхаа
- Борлуулалт
- Алдагдал
- Дутагдал
- Хүний нөөцийн бүрдүүлэлт гэсэн үндсэн чиг үүргийг баримтлан ажилладаг ба өдөр тутамд дэлгүүр нээхээс дэлгүүр хаах процесс бүртэй тулж ажилладаг байгаа
Борлуулалт ареалын онцлогт тохирсон бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнэтэй чанартай бараа бүтээгдэхүүн байлгахын тулд судалгаа шинжилгээ их хийгддэг. Худалдан авагчийн зорилтод бүтээгдэхүүнийг бэлэн байлгах нь бидний үүрэг. Худалдан авагчидтай Түргэн Шуурхай найрсаг үйлчлэх эрхэм зорилгуудын хүрээнд ажиллаж байгаа.
Бусдад зөвөөр нөлөөлөхүйц хүн байна гэдэг Миний хувьд миний амьдралын зорилгын нэг. Манлайлагч, Удирдагч байна гэдэг маш том хариуцлага шүү.
-Миний сүлжээ дэлгүүрийн цаашдын зорилго алсын харааны талаар товч танилцуулж өгнө үү? Мөн энэ жил сургуулиа төгссөн шинэхэн төгсөгчдөд хандаж зөвлөгөө өгвөл…
-Цаашдын манай хамт олны зорилгыг нэг бол Монголдоо хамгийн сайн найрсаг үйлчилгээг сүлжээ дэлгүүртээ хэвшүүлэн ажиллах билээ.
Миний хэмнэлттэй салбарын цар хүрээ тэлэхийн хэрээр манай байгууллага нь ажилчид даа ажиллах таатай нөхцөлүүдийг бий болгож байгаа. Үүнд:
ажиллах цаг /өөрийн ажиллах цагаа сонгон өөрт ойрхон салбар дэлгүүртээ ажиллах/, өрсөлдөхүйц цалин /зах зээлдээ хамгийн өндөр цагийн хөлс буюу 5000 төгрөг мөн бүтээмжийн нэмэгдэл, дэвжээгчийн урамшуулал болон чадварлаг хамт олныг бүрдүүлэн ажиллаж байгаа… Цаг хугацаа зах зээлтэй уралдан АРД ТҮМНИЙХЭЭ ӨДӨР ТУТМЫН АМЬДРАЛЫГ БАЯЖУУЛАХЫН ТӨЛӨӨ хөдөлмөрлөж зүтгэж байгаадаа маш их баярладаг шүү.
Хүн аливааг хэдэн жил хийсэндээ биш аливааг анхандаа яаж сурснаараа дадал суудаг гэж боддог. Тийм учраас манай байгууллагыг сонгох ирэх та бүхэнд амжилт таны гарт бий гэж хэлмээр байна.
Амьдралд утга учир өгөх хамгийн аз жаргалтай өдөр бүр хурцлагдаж, урамшиж, тэмүүлж ажлаа эхлүүлдэгтээ талархаж байгаа шүү. Хүний хүсэл мөрөөдөл хязгааргүй хүрэх зам дардан байна залуучуудаа.
Холбоотой мэдээ