Италийн тосгонд амьдарвал танд мөнгө өгнө

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Италийн тосгонд амьдарвал танд мөнгө өгнө

Италийн тосгонд амьдарвал танд мөнгө өгнө

Италийн урд хэсгийн мөнхийн дулаан тосгодод гар урлалын дэлгүүрээ нээчихээд ажин түжин суухсан гэдэг мөрөөдөлтэй нэгэнд дуулгах чихэнд чимэгтэй мэдээлэл байна. Чихэнд чимэгтэй гэсний учир нь тус тосгонд очиж амьдарсныхаа төлөө та Италийн засгийн газраас мөнгө авна гэвэл та итгэх үү. Италийн өмнөд хэсгийн Калабрия мужид орших нэгэн тосгоны захиргаа улам цөөрсөөр буй хүн амынхаа асуудлыг шийдэхийн тулд ийм шийдэлд хүрсэн байна. Тодруулбал, өдгөө ердөө 2000 оршин суугчидтай уг тосгонд шилжин суурьших хүсэлтэй хүмүүст гурван жилийн дотор 33 мянган ам.долларыг олгох гэнэ.

Тосгонд амьдрах хүсэлтэй хүмүүс тэнгисийн дагуу, уулын хажуу эсвэл аль алиныг цогцлоосон байрлалын аль хэсэгт суурьшихаа өөрсдөө шийдэж болох аж. Гэвч энэ нь тосгоны удирдлагууд мөнгөө дэмий нэг үрсэн хэрэг биш юм. Энэ санхүүжилтийг авахын тулд тус бүс нутагт жижиг бизнес эхлүүлж, тосгонд шаардлагатай байгаа ажлын байрны талаарх мэдээллийг харгалзаж үзэх ёстой аж. Мөн шилжин суурьших хүсэлт батлагдсанаас 90 хоногийн дотор нүүж очих ёстой ба оршин суугчийн үнэмлэх гардах гэнэ. Түүнээс гадна 40 хүртэлх насны хүмүүс өргөдөл гаргах боломжтой нь ажиллах эрч хүчээр дүүрэн залуу хүмүүст илүү их боломж олгохыг зорьсонтой нь холбоотой гэв.

Тус бүс нутгийн зөвлөх Жанлука Галло “CNN”-д энэ талаар мэдээлэл хийхдээ “Шилжин суурьшигчдын сарын орлого эхний хоёроос гурван жилийн хугацаанд 1000-1200 ам.доллар байна” гэжээ. Цаашлаад зочид буудал, ресторан, бар, дэлгүүр, мал аж ахуй зэрэг хувийн бизнесээ эхлүүлэх сонирхолтой хүмүүст зориулсан нэг удаагийн санхүүжилт байгааг дуулгасан байна. Эцэст нь "Бид сар бүр олгох санхүүжилтийн хэмжээ, үргэлжлэх хугацаа, мөн 3000 хүртэлх оршин суугчидтай томоохон тосгодыг уг хөтөлбөр хамруулах эсэх талаар нягталж байна. Хэрэв энэ удаагийнх амжилттай болбол бид илүү ажил төлөвлөж байгаа" талаараа “CNN” агентлагт ярьжээ.

С.НАРАНГАРАВ

ЭХ СУРВАЛЖ: CNN NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж