Үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов | News.MN

Үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Үер усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 10 чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 88.3 хувьтай байна.  Тодруулбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэг өгсөн. “Хариуцлагын гэрээ”-г  658 ресторан, 75 баар, 89 кафе, 45 кофе шоп, 370 цайны газар, 34 амралтын газар, жуулчны бааз, гурван саун, 57 усан бассейн, фитнес, бялдаржуулах төв, 45 цахим тоглоомын газар, нийт 1391 газартай байгуулсан байна. Нийслэлийн есөн дүүргийн 171 хороонд 1723 албан хаагч эдгээр байгууллагад хоёр ээлжээр хяналт шалгалт хийж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллажээ.

2021 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр найман авто замд борооны ус зайлуулах далд шугам барих ажил хийгдэнэ. Авто замын шугам, шүүрт болон үзлэгийн худагт урсгал засварын ажлууд, насос станцад засварын ажлууд хийхээр төлөвлөснөөс эхний хагас жилийн  байдлаар урсгал засварын ажил  50 хувьтай байна. Мөн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийн шон, цахилгаан хангамжийн агаарын шугамын тулгуур шонгуудаас унжсан цахилгааны болон кабель утаснуудыг цэгцлэх, инженерийн шугам сүлжээний худгийн тагны бүрэн байдал, ашиглалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд нийт 1259 ажил хийжээ.

Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувиар хурдан тархдаг

“Ковид 19”-ийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Тус газраас өнгөрсөн хагас жилийн хугацаан дахь коронавирусийн халдварын тархалт, халдвар авсан хүмүүс, тэдгээрт хүүхэд, өндөр настан, жирэмсэн эхчүүдийн эзлэх хувийн талаар судалгаа хийжээ. Коронавирусийн улмаас нас барагсдын 83 хувь нь 50-аас дээш насныхан байснаас 94 хувь нь суурь өвчтэй хүмүүс байв. Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувиар хурдан тархдаг. Иймээс энэ хувилбар тархвал ямар нөхцөл байдал үүсэж болох талаар ч мөн судалгаа хийсэн байна. Энэ үеэр Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтнуудыг наадмын үеэр амраасан эсэхийг асуусан юм. НЭМГ-ын хувьд аль болох амраах тал дээр анхаарч, дархлаажуулалтын багийг 100 хувь амраасан гэлээ. Хотын дарга тэргүүн шугамд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудаа аль болох амраах хэрэгтэйг онцлов.

Авто замын засвар, шинэчлэлийн ажлын гүйцэтгэлийн талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд зам барилгын 32 ажил хийж байгаагаас ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа гэнэ. Заадас засварын ажил 100 хувь дууссан бол нөхөөсний ажил 90 хувьтай, мөн Нарны зам, Баруун 4 замын уулзварыг шинэчлээд байна. Хотын дарга замаа муутгаж, явахын аргагүй болгоод засах биш, засварын ажлыг өмнө нь, цаг тухайд нь хийж байх ёстойг санууллаа.

Гудамж, талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллахыг үүрэг болголоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал, “Ковид-19” халдварын цар тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ” болон гэрээ байгуулаагүй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлсэн эсэхэд тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Мөн хөрөнгө оруулалтаар хийж байгаа барилга байгууламж, авто зам болон инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэх, захиалагчийн хяналтыг сайтар тавих чиглэл өгөв. Түүнчлэн үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг даалгалаа. Орон сууцны хороолол болон гэр хороолол, гудамж талбайн хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэлтийн ажлууд эрчимжүүлж ажиллахыг үүрэг болгов. Мөн нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд барилга, байгууламж болон авто зам, инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилт, орон сууцны хорооллын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар, үйлчилгээний ажил, гэр хорооллын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн ажлуудыг графикт хугацаанд дуусгаж, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллахыг даалгасан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.8

"сэргийлж ажиллах" гэхгүй, "сэргийлэх" гэж ярьж бичих ёстой!!! Сэргийлэх гэдэг үйл үг нь өөртөө үүнтэй холбоотой бүх л үйлдэл, ажиллагааг багтааж байгаа учраас!! Мушгивал: "сэргийлэхгүй ажиллах" гэсэн санаа цаана нь үлдэх гээд байгаа биз??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж