Улаанбаатарын гурван байршилд “Өглөөний гудамж” нээнэ | News.MN

Улаанбаатарын гурван байршилд “Өглөөний гудамж” нээнэ

Улаанбаатарын гурван байршилд “Өглөөний гудамж” нээнэ

Улаанбаатарын гурван байршилд “Өглөөний гудамж” нээнэ

“Өглөөний Улаанбаатар” төсөл,  хөтөлбөр долдугаар сард багтаж эхлэх төлөвлөгөөтэй байгаа тухай нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК компаниас мэдээлсэн. Төслийн хүрээнд нийслэлд жишиг гудамж байгуулж, иргэд өглөөний 06.00-09.00 цаг болон оройн цагаар төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хот өглөөний гудамжтай болно

Улаанбаатар хот өглөөний гудамжтай болно

Posted by News.mn on Sunday, July 25, 2021

Төсөл хэрэгжүүлснээр иргэд “Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй WiFi-тай орчинд төрийн үйлчилгээний мэдээлэл авах боломжтой. Нийт гурван газарт жишиг гудамж бий болгохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Жуулчны гудамж буюу хуучнаар гутлын 22 дугаар байрны урд замын тохижилтын ажил дуусч байгаа юм байна. Жишиг гудамжийг Жуулчны гудамж, Жамьян-Гүний гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж зэрэг байршилд бий болгож байгаа. Гэхдээ жишиг гудамж өдөр бүр цагийн хязгаарлалттай байх боломжгүй. Тиймээс тодорхой өдрийн зохицуулалтыг хийсэн байна.

Тухайлбал, Жуулчны гудамж Даваа, Лхагва, Баасан гаригт, Жамьян-Гүний гудамж амралтын өдрүүдэд өглөө 06.00-09.00 цагт, Ерөнхий сайд А.Амарын гудамж Баасан, Бямба, Ням гаригийн оройн 20.00-00.00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байхаар тооцжээ.

ЖИШИГ ГУДАМЖИД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ААН-ҮҮДЭД ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ

-Монгол Улсад өглөө эрт үйл ажиллагаа эхэлдэг байгууллага, кофе шоп тун ховор. Цөөхөн байсан ч тэдгээр газруудаар үйлчлүүлэх хүн байдаггүй. Жишиг гудамж гэж тусгайлан нэр зааж гаргаснаар тухайн цагийн хязгаартай хугацаанд автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах, сургалт, уулзалт зохион байгуулах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа нь таалагдаж байгаа. Гадаадын улс оронд олон үйлчилгээ үзүүлдэг томоохон гудамжнууд байдаг шүү дээ. Гэхдээ өглөөний гудамжны үйл ажиллагаа, цаг хуваарийн талаар бидэнд мэдээлэл өгөөгүй. Хэрэв өглөө 06.00 цагт нээх нь үнэн бол нийслэлээс бидэнтэй гэрээ хийж, манай байгууллагын удирдлагууд ажилчдынхаа тоог нэмэх, шинээр цэс гаргах зэрэгт анхаарч ажиллана. Сошиалаар л сүрхий шуугиад байгаа болохоос тодорхой мэдээлэл бидэнд ирээгүй байна.

Өглөөний гудамж байгуулж, иргэдэд тав тухтай үйлчилгээ үзүүлэх тал дээр анхаарч ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар үүрэг болгосон. Нийслэлээс тохижилтын ажилд тодорхой хэмжээний төсвийг зарцуулж байгаа ч менежментийн компаниуд өөрсдөө гудамжны тохижилтыг сайжруулах боломжтой аж.

Дээрх гурван байршилд жишиг гудамж бий болгох хэдий ч гэрэлт гудамж шиг их хэмжээний өртөг шаардахгүй бүтээн байгуулалт болно гэдгийг албаны хүн онцолсон юм. Иргэдийн зүгээс тус гудамжинд байрлах үйлчилгээний цэгүүдээс цагийн хуваарийг ихэвчлэн асууж байгаа бөгөөд эрт нээнэ гэдгийг сонсоод баярлах хүн цөөнгүй байгаа харагдлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-07-26 64.119.19.88

Үйлдвэрлэлийг дэмжихгүй дандаа гадныхны хэрэглээг дэмжих юм даа.

Avatar

ОБ 2021-07-26 119.40.103.3

Ажил амжихгүй, өглөө ажил эхлэнэ, элдэв оочер дугаар гээд завгүй байхад өглөө 5-6 цагаас нээдэг үйлчилгээ, худалдаа нэг ч УБ-д байхгүй, бусад улс орны нийслэлийг хар, ядаж хажуу дахь Хятадаас санаа авна биздээ, харин хөдөө 24 цаг ажилладаг шинэ талхны дэлгүүр байдаг. Тэгээд ажил эхлээд хүмүүс завгүй болоход нөгөө хэдэн дэлгүүр, үсчин, гуталчин, нотариат, автозасвар зэрэг бусад аажуу, уужуу нилээн хүнд сурталтай, бухимдалтай нээсэн болно. Манайхан арай дэндүү шүү.

Avatar

Иргэг 2021-07-26 66.181.176.243

Зүгээр л иргэд ААН д боломжтйг нь олгоод зөвшөөрлийг өгөөд орхи Срөнхий үаардлагаа л гаргах хэрэгтэй Төр их орвол сүйрүүлгэ

Avatar

Зочин 2021-07-26 66.181.161.9

Өглөөний бас яагааны гудамжтай болох хэрэгтэй аялал жуулчилал хөгжихөд хамгын их түлхэц болно

Avatar

Зочин 2021-07-26 202.126.94.99

Цэцэрлэг ясли шиг цоохор байшингууд! Енгенд анхаарах хэрэгтэйштээ.

Avatar

irgen 2021-07-26 122.201.22.176

heden sariin nastai tusul ve mungunii garz

Avatar

Зочин 2021-07-26 103.10.23.176

За болио боль хэдхэн хоног ажиллах юм хотын иргэд хүсээгүй мөнгө идэх бохир зальт арга олжээ бөх дарга ийм л юм хийнэ

Avatar

Зочин 2021-07-26 103.80.210.183

шаг сайн зарах байхаа.

Avatar

Зочин 2021-07-26 202.126.90.10

Гутлын 22 гдг гудмыг Өглөөни гудамж гж нэрэлчиж. Яармагийг Наадамчны гудам, Урт цагааныг жуулчны билүү бас нэг панаалтай нэр өгцөн бсн. Энэ монголчуудад түүх уламжлал гсн ойлголт бдгуй болтой

Avatar

Зочин 2021-07-26 150.129.143.152

Энэ одоо ямар хүмүүсийн бизнесийн том лобби яваад байна.

Avatar

Зочин 2021-07-26 103.206.195.194

Гэрэлт гудамж 2

Avatar

Батбаяр 2021-07-26 202.9.41.16

Сайхан эхлэл байна. Амжилт хүсьеэ

Avatar

Боши 2021-07-26 202.126.90.9

Зам будаад хаячхийн. Яасан заваан юмбэ. Улаанаар будчхаар гой гж боддим бхда монголчууд

Avatar

Зочин 2021-07-26 103.14.36.18

Өглөө эрт ажиллахгүй байж хүн ирсэн үгүйг мэдэх аргагүй шүү дээ. Өглөө ажиллаад эхэлвэл үйлчлүүлэх хүмүүс зөндөө байдгийг мэдэх болноо.

Avatar

зочин 2021-07-26 202.131.245.69

Хотын захирагч тодорхой байршил, гудамжийг нэр зааж 24 цаг, өглөө эрт 5-6, орой 24 цаг хүртэл гэх мэтээр үйлчилгээний цагийн тусгай зөвшөөрөлтэй байршил гэж зарлах нь зүйтэй. мөн ийм байршилд архи уухгүй, тамхи татахгүй бүс гэж онцгой анхааруулах.Мөн архи согтууруулах ундаа, тамхи зардаггүй газруудын үйлчилгээний цагийн хуваарийг ч сунгаж уртасгах шийдэл гаргах. торгуулиар цалинждаг нийтийн хэв журам сахиулах багийг хороо бүрт байгуулж архи тамхи хэв журам зөрчсөн үйлдлийг шуурхай зогсоох.

Avatar

би 2021-07-26 103.9.90.100

тун зөв арга хэмжээ бна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж