Эрүүл мэндийн яам Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит (2021.07.26) мэдээллийг танилцуулав.
Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 1249 тохиолдол батлагдсан байна. Үүнээс нийслэл хотод 504, орон нутагт 745 тохиолдол бүртгэгджээ. Халдварын улмаас найман хүн нас баржээ. Нас барсан иргэдийг насны бүлгээр авч үзвэл:
- 21-40 насны нэг хүн,
- 41-60 насны гурван хүн,
- 61-80 насны хоёр хүн,
80-аас дээш насны хоёр хүн тус бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагийн байдлаар 10657 хүн хэвтэн эмчлүүлж байна.
- Хөнгөн-6702
- Хүндэвтэр-2842
- Хүнд-947
- Нэн хүнд-166
Улсын хэмжээнд вакцинжуулалтын нэгдүгээр тунд нийт хоёр сая 138 мянга 538 хүн, хоёрдугаар тунд нэг сая 929 мянга 954 хүн хамрагджээ.
Холбоотой мэдээ