Германд вакцингүй хүмүүс хязгаарлалтад орж магадгүй

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

COVID-19

Германд вакцингүй хүмүүс хязгаарлалтад орж магадгүй

Германд вакцингүй хүмүүс хязгаарлалтад орж магадгүй

Германы эрх баригчдын хооронд өнгөрсөн Ням гаригт вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст тодорхой хориг арга хэмжээ авах эсэх талаар маргаан дэгдэж, талцахад хүрсэн байна. Учир нь Германы канцлер Ангела Меркель “Хэрэв ирэх саруудад “Covid-19”-ийн халдвар буурахгүй байвал бид вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүст хориг арга хэмжээ авахаас аргагүйд хүрнэ” гэж мэдэгдсэн юм.

“Covid-19” халдвартай тэмцэх ажлын албаны төлөөлөгч Хельге Браун Германы “Ням гаригийн зураг” сонинд өгсөн мэдэгдэлдээ “Бид “Covid-19”-тэй холбоотойгоор хөл хорио дахин тавихаас зайлсхийж байна. Гэвч вакцинд хамрагдаагүй хүмүүсийг ресторан, кино театр, спорт цогцолбор зэрэг газруудад зорчихыг хориглож магадгүй. Учир нь эрсдэл дэндүү их байна” гэсэн юм. Мөн тэрбээр “Вакцинжуулалт нь хүнд өвчлөлөөс сэргийлэх чухал алхам тул үүнд хамрагдсан хүмүүс илүү их эрх эдлэх нь тодорхой. Энэ нь хууль ёсны дагуу байх бөгөөд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь бидний үүрэг” гэжээ.

Түүний энэхүү мэдэгдлийг дагаад Германы эрх баригч нам “Христийн ардчилсан холбоо”-ны  дотор хүртэл талцал үүсч, вакцины тулган шаардалт зөв эсэх тухай маргаан дэгдсэн байна. Германы канцлер Меркелийн орыг залгах хүмүүсийн нэгээр тодроод буй Армин Лашет түүхийн аль ч цаг үед хүн төрөлхтний дунд вакцинжуулалтын албан болон албан бус шаардлага байх ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

            С.НАРАНГАРАВ

            ЭХ СУРВАЛЖ: THE ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж