Хятадын "Мөрөөдлийн баг" олимпод түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2021.07.26-нд нийтлэгдсэн

Токио 2020

Хятадын "Мөрөөдлийн баг" олимпод түрүүллээ

Хятадын "Мөрөөдлийн баг" олимпод түрүүллээ

Хятадын “Мөрөөдлийн баг” гэгдээд буй усанд үсрэлтийн тамирчид таамаг ёсоор илт давуу Токиогийн олимпийн гурван метрийн хосын төрөлд түрүүллээ. Дэлхийн аваргын найман алт, олимпийн хоёр алтан медальт Ши Тинмао болон дэлхийн аваргын мөнгөн медальт Ван Хан нар эхний тойргоосоо оноогоор илт тасарч, 326.40 оноогоор түрүүллээ.

Харин Канадын хос болох Женнифер Абел, Ситрини-Беавлу нар 300.78 оноогоор мөнгөн медаль, Германы хос болох Лена Хентшел болон Тина Пунзел нар 284.97 оноогоор хүрэл медаль тус тус хүртжээ.

Усанд үсрэлтийн төрөлд дэлхийд гайхагддаг Ши Тинмао болон Ван Хан нар дахин медаль хүртэх боломжтой. Ирэх Баасан гаригт эмэгтэйчүүдийн гурван метрийн ганцаарчилсан төрлийн тэмцээн эхэлнэ.

Хятад улс өнөөдөр/2021.07.26/ 11.00 цагийн байдлаар зургаан алт, хоёр мөнгө, таван хүрэл медальтай багийн дүнгээр тэргүүлж байна. Тэд хүндийн өргөлтийн спортоос гурван алт, буудлагын спортоос таван медаль хүртээд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж